ТББХ-ны 23 гишүүн нь Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжиж, чуулганаар хэлэлцэхээр боллоо

2 цаг 16 минутын өмнө

УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаж байна


УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна. Танилцуулгыг ЕТГ-аас хийлээ. 

Ням-Осорын Учралыг Ерөнхий сайдад дэмжих эсэх талаар санал хураахад ТББ-ны 24 гишүүний 23 нь дэмжиж, 95.3 хувийн саналаар томилох талаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
  • 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
  • 2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
  • 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
  • 2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
  • 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
  • 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
  • 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • 2025 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

ШАГНАЛ

  • 2015 онд
  • Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ3 сар 28. 13:47
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.