
УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гишүүн намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг шийдвэрт санал нэгдсэн. Олон намаас бүрдсэн УИХ-ын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй.
Намын дарга, УИХ-ын даргын ажлаа хольж хутгаж байна. Тиймээс Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн. Ингэж “ажил хаялт” зарлаад 14 хоносон.
Энэ долоо хоногоос чуулганы үйл ажиллагаанд оролцож эхэлж байна. Гэхдээ, дээрх “ажил хаясан” 14 хоногийн хугацаанд намынхаа дотоод сонгуулийг зохион байгуулсан юм. Тус намынхан ҮБХ-ны гишүүдээ сонгосон. Гэвч, энэ сонгуулийнх нь явц дундаас л “…Намын дотоод сонгууль будилаантай боллоо”, “…Сонгуульд царцаа ашиглаж байна”, “…Намын удирдлагууд худалдагдсан байна” гэх гомдлууд гарч эхэлсэн. Улмаар, энэ нь эсэргүүцлийн хэлбэрт орж, дотоод сонгуулиа эсэргүүцсэн АН-ын гишүүд одоо ч гомдол санал тавьсаар байна. Гэхдээ АН-ын удирдлагууд дотоод сонгуулийнхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа бололтой. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “…АН-ын дунд шатны байгууллагын аймаг дүүргийн намын хорооноос ирсэн ирцийн мэдээллээр гишүүд 72 хувьтай оролцсон. Нийт 4250 хүний 2550 нь эрэгтэй, 1700 эмэгтэй байна.
ҮБХ-нд 378 гишүүн сонгогдсон. ҮБХ-ны гишүүдээс 60 хувь нь 40-өөс доош насны залуус сонгогдсон байна. Энэ нь АН-д өмнө нь байгаагүй асар том шинэчлэл боллоо” гэсэн юм. Одоогоор тус намын дотоод сонгууль үргэлжилж, Хяналтын ерөнхий хороо гэх мэт бүтцийн байгууллагуудаа бүрдүүлэх үйл ажиллагаагаа зарлаад байна. Хуанли ёсоор гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-нд дотоод сонгуулиудаа явуулаад, дөрөвдүгээр сарын 7, 8-нд АН-ын Их хурал болно. Түүгээр шинэ бүтцээ батламжилж, албан ёсны ҮБХ болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох юм. Харин сүүлийн өдрүүдэд АН-ын гишүүдийн зүгээс “…Дотроо тэмцэлдэхээ больё” гэсэн уриалгыг намынхандаа хандаж гаргах болжээ.
Тухайлбал, АН-ын гишүүн Б.Мөнхболор “…Би 2002 онд МУИС-ийн оюутан болоод АН-д гишүүнээр элссэн. 24 жил үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө үнэнч явна. Тиймээс АН-ын эрхэм журмын нөхөддөө уриалга гаргаж байна” гээд “…Миний бие сая болсон намынхаа дотоод сонгуульд Дундговь аймагтаа ҮБХ-ны гишүүнд өрсөлдөөд уналаа. Гэлээ гээд нэг үг ч ган хийж, бусдад буруугаа чихэж гоншгоносонгүй. Өөртөө л дүгнэлт хийв. Яахав дээ, сум орон нутгийн залуучууд маань ҮБХ-ны гишүүн болж үзэг л дээ. Ялсан нь “…Шударга сайхан сонгууль боллоо”, ялагдсан нь “…Шудрага бус мөнгөний сонгууль боллоо” гэж нам руугаа дайрах юм. Мэдээж, улс орон даяар нэгэн зэрэг болсон дотоод сунгаанд алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэх гэсэнгүй ээ. Гэхдээ, том зургаар нь харвал энэ чинь л шинэчлэл, энэ чинь л ардчилал, энэ чинь л манай нам юм биш үү, нөхөд өө. Магадгүй, энэ ялагдал чинь маргаашийн ялалт чинь ч байж мэднэ. Тиймээс, одоо хэдүүлээ урагшаа харж, улс төрийн үндсэн ажилдаа орвол яасан юм бэ. Эхнээсээ бид ялаад эхэллээ. “…УИХ-ын толгойд аль нэг намын дарга байж болохгүй. гэсэн эсэргүүцэл маань үр дүнгээ өгч байна.
Энэ мэт Монголын төрийн систем, салбар бүрт буй алдаа бүрийг засаад явах ёстой. Дараагийн удаа Туулын бургасыг хядаж байгаа буруу бодлого, буруу төлөвлөлтийг засах ёстой. Манай намын хамгийн сул тал бол дотоод тэмцэл, эв нэгдэлгүй байдал гэж хувьдаа хардаг. Үүнийгээ л засаад янзлаад явчихвал олон олон ялалт биднийг хүлээж байна. Улс орноо зөв бодлого, зөв хөгжилд нь аваачих бидний үндсэн том эрх ашиг биш гэж үү, эрхэм журмын нөхөд өө.
Хувийн эрх ашгаа түр хойш нь тавьж, урагш харж намын дотоод асуудлаа хурдан дуусгаж, эдийн засгаа тэлж, хувийн хэвшлээ сэхээнээс гаргаж, ахмадынхаа тэтгэвэрийг нэмж, залуустаа сурах, амьдрах тэгш боломжийг нь олгох гээд олон чухал асуудлууд биднийг хүлээж байна. Иймд та бүхэндээ энэхүү уриалгыг гаргаж байна” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АН генсектэй болж дэд дарга нараа сонголоо
С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз
Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол...
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжин сонгогдох уу?

ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН АЗИ ТИВИЙН АШТ ЭХЛЭХЭД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Б.Ану-Үжин: Дэлхийн адууны өдрийг бид санаачилсан юм уу, бүх зүйлийг нийслэл дээр нааж байна
Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой процессыг Сангийн яам шалгаж байгаа
Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
Бүлэглэн бусдыг зодсон гэх охидын хэргийг прокурор руу шилжүүлжээ
I хорооллын арын авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
О.Саранчулуун: Хүүхдүүддээ багаас нь зөв хооллох дадал суулгачихвал 10, 20 жилийн дараа эрүүл иргэдтэй болно
Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
"Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно"
Зайсангийн аманд зам тавихаас гадна улсын сургууль, цэцэрлэг барихаар болов
ТАНИЛЦ: Даваа гарагаас 10 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд
Ч:28 Сэлх-Ард кинотеатр чиглэлийн автобусыг Түмэн баялаг дэлгүүрээс богино эргэлтээр явуулахаар болжээ
Г.Ганбаатар: НӨАТ-аар иргэдээ жаахан мөнгөжүүлье гэсэн чинь энэ хуулиа байхгүй болгох гэдэг ийм эргүү парламент гэж юу байдаг юм
Л.Энх-Амгалан: Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй
Элсэлтийн Шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана
ҮНЭ ХАНШ: Нийслэлчүүд долоо хоног тутам 0.4 хувийн өсөлт шингэсэн өртөгтэй хүнс хэрэглэж байна
Самар түүсэн иргэдээс 3,8 сая төгрөгийн хахууль аваад 13 шуудай самрыг нь буцаан олгосон байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу
Хөлөөр нь алхуулж оруулсан хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод байхад Шүүх эмнэлэг үхсэн гэж дүгнэлт гаргажээ
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...
“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй
Зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр амарна
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ц.Идэрбат: Сүүлийн нэг сард Монгол Улсаас 2,100 тонн мах гадагшаа экспортод гарсан
ЦЕГ: ИРГЭН С.ШААРИЙБУУ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРООГҮЙ
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан "энгийн" алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.