Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна

2 цаг 16 минутын өмнө

Э.Батшугар Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаа хүлээн авлаа.



Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учралын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар захирамжаар Э.Батшугар Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Тэрээр "Санхүүч, эдийн засагч хүний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэр дундаа ЭМДС-д сууриар нь дүн шинжилгээ хийж, системийн гажуудал, алдагдлыг илрүүлэн засаж сайжруулна.

Даатгалын сангийн зарцуулалтад датад суурилсан анализ хийж, сул тал, алдагдлыг тодорхойлон засна.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрт хурдан, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллах болно.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулж, сэтгэл амар ажиллах орчныг бүрдүүлснээр чанартай тусламж үйлчилгээний үндсийг бэхжүүлнэ.

 Эрүүл иргэн – Монголын үнэт баялаг

Нэг төгрөг бүр – хүний төлөө" гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.