
МУБИС-ийн НХУС-ийн доктор профессор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.
-УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр зургаан нам төрөөс санхүүжилт авсан. Төрөөс авсан мөнгөө юунд яаж зарцуулсныг Сонгуулийн ерөнхий хороо хянаж байна гэж ойлгосон.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр Улс төрийн намууд тайлангаа өгдөг, түүнд нь хэд, хэдэн үе шаттай хяналт тавьдаг болсон. Сонгуулийн ерөнхий хороонд тайлангаа хүргүүлдэг болсон учраас тэднийх дангаараа хянадаг гэсэн ойлголт байж магадгүй. Гурван байгууллага тус бүрдээ хараат бус хяналт тавьж, хараат бусаар дүгнэлт гаргахаар хуульчилсан. Нэгдүгээрт, хувийн аудитын байгууллага хяналт тавьж дүгнэлт гаргана. Хоёрдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо өөрсдөө хянаж, дүгнэлтээ гаргадаг. Гуравдугаарт, Төрийн аудитын байгууллага санхүүжилтийн тайлагналт, зарцуулалтыг шалгаж мөн л хараат бусаар дүгнэлт гаргана. Үүн дээр нэмээд намын тайлан ил тод байгаа учраас иргэд дөрөв дэх хяналтыг тавьж, алдаа мадагтай байна гэж үзвэл мэдээлэл, гомдол гаргах эрх нь бүрэн нээлттэй.
Улс төрийн намын тухай хууль дөнгөж хэрэгжиж байна. Намууд анх удаа 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа 2025 онд СЕХ-нд өгсөн. Тэр тайлан нь төсвийн дэмжлэггүй сангийн тайлан байсан учраас аудитын байгууллага зарцуулалтад хяналт тавих шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл, 2024 онд төрөөс санхүүгийн дэмжлэг авсан нам байгаагүй шүү дээ. Харин УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр эрх бүхий долоон нам байснаас зургаа нь санхүүгийн дэмжлэг авсан. Нэг нам нь 2024 оны сангийн тайлан нь зөрчилтэй байсныг санаж байна. Тэгээд 2025 онд шинэ хуулиар төсвийн дэмжлэг авсан. Төрөөс авсан энэ мөнгөө юунд зарцуулсан бэ гэдэг тайлангаа энэ онд анх удаа өгч байна гэсэн үг. Энд нэг зүйлийг тодруулахад, зөвхөн төрөөс санхүүжилт авсан биш Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх нам санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа өгөхөөр хуульчилсан байдаг.
-Тайланг хянаж дууссан уу?
-Цаг хугацааны хувьд хувийн аудитын байгууллага намуудын тайланг хянаад дууссан. Сонгуулийн ерөнхий хороо дөрөвдүгээр сарын 5-ны дотор хянаж дуусаад намын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Үндэсний аудитын газар бол татвар төлөгчдийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулсан уу гэдгийг хянах онцгой эрх бүхий төрийн байгууллага. Үүний хажуугаар дээр бүх хяналт, дүгнэлтийг иргэд харах, алдаа байна гэж үзвэл гомдол гаргах эрхтэй. Ерөнхийд нь харвал улс төрийн намууд дөрвөн төрлийн хяналтаар орж байгаа юм. Ингээд санхүүгийн зөрчилгүй бол төрөөс санхүүгийн дэмжлэг нь үргэлжлээд явах юм.
Шаардлага хангасан намд төрөөс олгож буй санхүүгийн дэмжлэг нь хэдийгээр Сон-гуулийн ерөнхий хороогоор дамжиж намд олгогдож байгаа боловч гүйцэтгэлийн аудит нь Сонгуулийн ерөнхий хороонд биш, тухайн намуудад тус бүрд нь хийгдэж байгаа юм. Тухайн намууд хуульд заасны дагуу зарцуулсан эсэхэд нь буюу гүйцэтгэлд нь гурван тусдаа субьект аудитын хяналт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тайланд нь гүйцэтгэлийн хяналт, аудитыг Хувийн аудитын хуулийн этгээд, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо гэсэн гурван байгууллага тус тусдаа хийж, хараат бусаар дүгнэлтүүдээ гаргах ёстой юм.
-Намуудын санхүүгийн тайлан гарахтаа зэрэгцээд зарим нам машин тэрэг авсан, ийш тийш явсан гэх мэт мэдээлэл хөвөрч байна. Үүнийг хуулийн байгууллага шалгах уу?
-Дээр ярьсанчлан иргэдэд гомдол, мэдээлэл гаргах эрх нь бий. Үндэсний аудитын байгууллага зарцуулалтад хяналт тавьсны үндсэн дээр зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэх, акт тавих зэрэг чиг үүргийнхээ дагуу ажиллана гэсэн үг.
-Сонгуулийн ерөнхий хорооноос тайлангаа өгөөгүй намуудыг татан буулгах асуудал хүртэл яригдсан. Энэ нь улс төрийн намын сахилга, төлөвшил ямар түвшинд байгааг харуулж байна вэ?
-Миний харж байгаагаар энэ маш чухал хяналт, хариуцлагын ажиллагаанууд. Иргэд намуудад итгэхгүй байгаа нь судалгаагаар илэрдэг. Тэгвэл бага ч гэсэн иргэдийн итгэлийг олж авахад тустай. Нөгөө талаар намууд ч хариуцлагатай, хуулиа дагаж мөрдөх нь Үндсэн хуулиар олгогдсон үүрэг. Түрүүн хэлсэн, зургаан нам хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй нь хуулийн дагуу идэвхгүй хэлбэрт шилжүүлэх үндэслэл бүрдсэн. Энэ нь эдгээр намууд сахилга батгүй гэхээсээ илүү санаатайгаар улс төрийн үйл ажиллагаа явуулахаас татгалзаж байгаа гэж харж байна. Яагаад гэвэл СЕХ бүх намуудад мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Миний сонссоноор хуулийн заалт бүрээр мэдээлэл өгсөн, тайлан мэдээгээ хэрхэн гаргах, ямар материал бүрдүүлэх талаар арга зүйн дэмжлэг үзүүлсэн. Тэгэхээр Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн намууд сайн дураараа идэвхгүй хэлбэрт шилжиж байна гэж харж байгаа. Харин ШИНЭ нам, Ард түмний нам хоёр УДШ-д бүртгүүлэхээ хугацаанаасаа сайн дураар хоцорсон. Шинэ намын хувьд АН-д нэгдэж байгаа гэх мэдээ харагдсан.
-Хаврын улс төрийн халалт эрх баригчдын албан тушаал, ашиг сонирхлын төлөөх тэмцлээр үргэлжилж байна. МАН Засгийн газраа хоёр ч удаа огцруулчихлаа. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ. Энэ нь Монголын намуудын төлөвшлийн аль шатанд явж байгааг харуулж байна вэ?
-Манай улс төрийн намуудын төлөвшилт хангалтгүй байгаа. Дотоод ардчилалгүй намын зовлон төрийн зовлон болдог учраас намууд төлөвших, институцижих шаардлага байсаар байна. Яг одоо бидэнд намууд хуулиа дагаж мөрдөх, улс төрийн санхүүжилтийг ил тод болгох замаар намын болон сонгуулийн зардлыг бууруулах хэрэгтэй. Эрх баригч нам, улстөрчдийн санхүүгийн утга учиргүй өрсөлдөөн, төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг хязгаарлахгүйгээр үр дүнд хүрэхгүй. Шуудхан утгаараа төрийн мөнгийг зарцуулахын төлөөх фракцуудын өрсөлдөөн л харагдаж байна. Энэ нь намын нүсэр бүтэц, утга учиргүй их гишүүнчлэлийг тэжээх замаар дараагийн сонгуульдаа давуу байдлыг олж авах тэмцэл болж харагдаж байна. Энийгээ өмнө нь томилгоогоор хийдэг байсан бол одоо зодолдоод дийлсэн нь эзэмшиж байна. Намын төлөвшилт аль шатандаа байна гэдэгт хариулах боломжгүй. Учир нь Монголын улс төрийн намууд өнгөрсөн 2024 он хүртэл хуулиар үүрэг хүлээдэггүй, хуулиа дагаж мөрддөггүй байсан. Шуудхан хэлэхэд, намууд байсан, гэхдээ Үндсэн хуулийн хүрээнд үүрэг хүлээдэггүй байсан. Харин Улс төрийн намын тухай шинэ хууль 2024 оноос хэсэгчилж, 2026 оноос бүрэн хэрэгжиж эхэллээ. Намууд Үндсэн хуулиар бодлогын байх, дотоод ардчилалтай байх, орлого зарлага нь нийтэд ил тод байх боломж бүрдэж байна. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн турш намууд бүтэц, зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх ажлаа хийж байна. Зарим намууд УДШ-д бүртгүүлэх ажил дуусаагүй байна. Одоогийн байдлаар улс төрийн зургаан нам хуульд тавигдсан санхүүгийн шаардлагыг хангаагүй учраас идэвхгүй хэлбэрт шилжихээр харагдаж байна. Хоёр нам бүтэц зохион байгуулалтаа хуулийн хугацаанд өөрчлөх ажлаа хийгээгүй учраас бүртгэлээс хасагдахаар байна. Бусад намуудын УДШ-д бүртгүүлэх ажил цаашид яаж өрнөхийг харж л байна. Улс төрийн намууд, улстөрчдөд энэ хуулийн үзэл баримтлалыг эвдэхгүйгээр хэрэгжүүлэх улс төрийн зориг хэрэгтэй байна. Төрийн байгууллагууд хууьд заасан үүргээ шударгаар хэрэгжүүлж байж нам төлөвших юм.
-Өнөөдрийн улс төрийн тогтворгүй байдал нь хувь хүмүүсийн асуудал уу, эсвэл намын институци сул байгаагийн илрэл үү?
-Ер нь намууд төлөвшөөгүй гэж хэлээд байгаа чинь лидер дагасан бүлэг, бүлэглэл болгож харагдуулаад байна. Энэ чинь бодлогын нам болж институцижихэд саад болж байгаа үзэгдэл. Хэрэв намууд институцижсэн байсан бол лидер хэн байхаас үл хамаараад үнэт зүйл дээрээ нэгдэж, дотроо талцаж хуваагдахгүйгээр судалгаанд тулгуурласан тогтвортой бодлоготой болох юм. Намын шинэ хуулиар нам тогтвортой хөтөлбөртэй байх, хөтөлбөр дээрээ тулгуурлаж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах, нам бүр дэргэдээ судалгааны хүрээлэнтэй байх, төсвөөс дэмжлэг авсан тохиолдолд тодорхой хувийг заавал судалгаанд зарцуулах үүрэг хүлээсэн. Тэгэхээр намууд институцижих хэрэгтэй байна. Ахиад хэлэхэд, намуудын дотоод ардчилал муу байгаа, лидер дагаж нэгдсэн бүлэг болж хувирсан тул бодлогын нам болж чадахгүй байна. Энэ нь эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд фракцуудын зодоон болж хувирч байна. Уул нь нам дотор фракц байх нь буруу биш, ялгаатай үзэл бодолтой, өөр стратегитай фракц байж болно. Энэ нь бодлогын ялгаагаа хэлэлцэх боломж.
Монголын улс төрийн намууд төлөвшөөгүй, дотоод ардчилалгүй байгаа нь том зургаараа ардчилалд хортой. Ардчиллын олон талт байдлын судалгааны хүрээлэн (V-dem)-ийн судалгаагаар 25 жилийн хугацаанд ардчилал доройтож, зарим улс ардчиллаас ухарч байна. Энэ үйл явцад цэрэг эргэлт, дайн, сонгуулийн үр дүнг луйвардах зэрэг шууд аргаар, эсвэл хууль, институцийг сулруулж, эрх мэдлийг төвлөрүүлэх зэрэг шууд бус замаар явагдаж байна. Дэлхийн ардчиллын төлөв 1986 оны түвшиндээ буцаад очлоо гэсэн дүгнэлтийг хийж байна. Тодорхой хэлбэл, Зүүн Европ, Өмнөд болон Төв Азийн орнуудад огцом ажиглагдаж байна. Хойд Америк, Баруун Европын орнуудад ардчилал дархлаагүй болсон гэж дүгнэж байна. Ардчиллаас ухрах, автократ тогтолцооны шилжилтийг буй энэ үзэгдлийг ажиглахад хууль, дүрмийг өөрчлөн эрх мэдлийг төвлөрүүлэх, ардчилсан сонгуулийг үл ойшоох, мэдээллийн орон зай хязгаарлах, авлига, олигархын эсрэг тэмцлийг ашиглах, цэрэг, цагдаа, аюулгүй байдлын байгууллагыг улстөржүүлж байна гэжээ.
Манайд дээрх үзэгдлүүд ажиглагдаж байна, хэрэв бид ардчиллын сөрөн тэсвэрлэх чадвараа сайжруулах зөвхөн төрийн байгууллагын үүрэг гэж харахгүйгээр, улс төрийн намууд ч бас чухал үүрэгтэй болохыг ойлгох, эхний ээлжинд улс төрийн намын тухай хуулиа дагаж мөрдөх, хуульд хэн дуртай нь өөрчлөлт оруулах талаар ярихгүй, тууштай хэрэгжүүлмээр байна.
-Ингэхэд намын дотоод ардчиллыг сайжруулах хамгийн оновчтой алхам юу вэ?
-Манайд намын дотоод ардчиллыг сайжруулахад нэн чухал хийх ажил бол Намын хуульд заасан улс төрийн албан тушаалд болон намын удирдах албан тушаалд нэр дэвшигчийг сонгох, томилох, чөлөөлөх, тэдгээрт жендерийн тэгш байдлыг хангах журмыг баталж, нийтэд ил тод зарлах ёстой. Манайд хөшигний цаана улс төрийн тохироогоор шийдэгддэг асуудал бол нэр дэвших үйл явц. Энэ журам нь намын дотоод зөрчлийг шударгаар шийдвэрлэх, намууд нэр дэвшүүлэх үйл явцдаа иргэдийн илтгэлийг олж авах боломж гэж харж байгаа. Мэдээж Намын тухай хуулиа дагаж мөрдөөд явахад дотоод ардчилал сайжрах боломжтой.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар таны байр суурийг сонирхъё. Энэ механизм ардчиллыг бэхжүүлэх үү, эсвэл улс төрийн популизмыг дэмжих эрсдэлтэй юу?
-Иргэдийн дунд улс төрийн нам, УИХ-д итгэх итгэл бага байгааг ойлгож байна. Энэ бол асуудал. Иргэд УИХ-ын гишүүдээс ёс зүй шаардах эрхтэй. Гэхдээ УИХ-ын гишүүний чөлөөт мандатыг устгах, дуулгавартай байлгах арга хэрэгсэл болох магадлал маш өндөр. Угтаа бид чинь улс төрийн намыг “бодлогын нам” болгоё гэж ярьдаг атлаа яг бодлого ярьдаг, сонгогчдоос хараат бус байж бодлого ярьж чадах УИХ-ын гишүүдээ харлуулж байгаа харагдаж байна. Би хувьдаа сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоо үнэхээр өгөөжөө өгч байгаа, жагсаалтаас ухарч болохгүй. Харин жагсаалтад нэр дэвшигчийг дотоод ардчилалтай нам л хариуцлагатайгаар сонгож чадна, бас нам бодлогоор дэмжих ёстой. Гэтэл дотоод ардчилалгүй, нэр дэвшүүлэх үйл явц нь ойлгомжгүй, даргаас хамааралтай байсан намууд жагсаалтаар нэр дэвшигчийг эгүүлэн татдаг болох тухай саналыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. За тэгвэл намууд төлөвшихөө болино, бодлогын асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас, улсын ашиг сонирхлыг илэрхийлэх УИХ-ын гишүүдгүй болно. Шуудхан хэлэлцэхэд, нам төлөвшихгүй, улмаар парламентын дархлаа суларна, тэгээд ардчилалд сөрөг үр дагавартай. Тиймээс л намын дотоод ардчилал хэрэгтэй намууд институцижих хэрэгтэй байгаа юм. Нэр дэвшигчээ ардчилалгүй сонгож, томилсон бол дараагийн сонгуулиар тэр намд саналаа өгөхгүй л байх ёстой. Тэр нам чинь таны итгэлийг хуурч, санал авсан нам шүү дээ. Эцэст нь, Улс төрийн намын тухай шинэ хууль муу хууль биш, намын хариуцлагатай, дотоод ардчилалтай болгох, санхүүгийн хувьд хариуцлага хүлээдэг улс төрийн хүчин болгоход нөлөөлж чадна. Харин иргэд, төрийн байгууллагууд намуудын санхүү, үйл ажиллагааг ил тод, хуулийг хэрэгжүүлэхэд тал талаас хашиж өгөх хэрэгтэй. Тодруулж хэлбэл, УДШ намуудыг бүртгэх, СЕХ намуудад туслан дэмжих, зөвлөгөө өгөх үүргээ сайн хэрэгжүүлж байна. Хуулиар анх удаа төрөөс төсвийн дэмжлэг үзүүллээ. Яг одоо төрийн аудит хуульд зааснаар намуудаас ирсэн санхүүгийн тайланд дүгнэлт гаргах үүрэгтэй. Энэ үүргээ хуулийн хугацаандаа хэрэгжүүлснээр Улс төрийн намын тухай хууль бүрэн хэрэгжих юм.
М.МӨНХЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН


IV сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Өмнө жил ченжүүд махаа нөөцөлж чадаагүй учраас энэ жил махны үнэ өссөн гэв
Өнөө өглөө авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байсныг унтраажээ
АН-c сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед юуны учир халдав

ТАНИЛЦ: Т.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД /ФОТО/
Э.Гэрэлт-Од: Нам татвар төлөгчдийн мөнгийг хуулийн дагуу зарцуулсан эсэхийг хянах онцгой эрх үндэсний аудитын газарт бий
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна
ФОТО: Шинэ ЗГ-ын сайдууд тамгаа гардан авч, ажилдаа орлоо
Улаанбаатарт 2 хэм дулаан, ялимгүй цастай
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо
“A-Sound” хамтлаг “Баяртай-20 жил” тоглолоо хийнэ
Сүүлийн 24 цагт Улаанбурханы 18 тохиолдол батлагджээ
Бусдад хутгалуулсан, хутгалсан хүнээ хараагүй гэж мэдүүлжээ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
О.Баасанхүү: Х.Тэмүүжингийн санаачилсан хуулиуд Монгол Улсад гай л авч ирдэг
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
ЦЕГ: Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг материалжуулан шалгаж байна
21 дүгээр хорооллын уулзвараас Хилчин хотхон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг сар гаруй хэсэгчлэн хаана гэв
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ж.Золжаргал: УИХ-ын даргыг заавал сонгуульд ялсан намын бүлгээс нэр дэвшүүлнэ гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй
АТГ: 169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ
Эдийн засагч Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүгээ өсгөх, хүнсэнд тавьсан НӨАТ-өө бууруулж эхэллээ
Үнэ ханш: Шатахууны үнэ нэмэгдэх сургаар "юмны үнэ тэнгэрт хадав"
Үнэ ханш: Шатахууны үнэ нэмэгдэх сургаар "юмны үнэ тэнгэрт хадав"
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?
Чингэлтэйн Засаг дарга Н.Мандуул төсвийн 300 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ
Ховор амьтан агнасан гэмт хэргийг илрүүллээ
Ардчилсан намын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар ажлын нэг өдрийн завсарлага авлаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.