ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

2 цаг 28 минутын өмнө

Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр

Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу ирэх Баасан гаригаас эхлэн скүүтер, мопед, унадаг дугуй зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд албан ёсоор оролцож эхлэхээр болж байна. Үүнтэй холбоотойгоор унадаг дугуйн зориулалтын замаар цахилгаан скүүтер болон мопед зорчих боломжтой бөгөөд хэрэв тухайн хэсэгт дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах зохицуулалт мөрдөгдөнө. Харин явган хүний замаар цахилгаан скүүтер, мопедийг зорчуулахыг хориглож байгаа юм.

Мөн түрээсийн скүүтер, мопед ашиглах үйлчилгээнд насны хязгаар тогтоож, 16 нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй байхаар зохицуулжээ.

Үйлчлүүлэгчдийн мэдээллийг E-Mongolia нэгдсэн системтэй холбож, насны шалгуурыг системээр хянах бөгөөд хэрэв 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах буюу журамлах арга хэмжээ авч, хууль ёсны асран хамгаалагчийг 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байна.

Үүнээс гадна мотоцикл болон “А” ангиллын тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид давхар хариуцлага тооцох зохицуулалт үйлчлэх аж. Түүнчлэн эцэг эхчүүд 16 нас хүрээгүй хүүхдэдээ цахилгаан скүүтер, мопед худалдан авч өгөх, эсвэл өөрийн бүртгэлээр E-Mongolia системд нэвтэрч хүүхдэдээ скүүтер түрээсэлж өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ4 сар 4. 15:24
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.