13-14 насны хүүхдүүд төрөх эмнэлгийн гаднаас автомашин хулгайлжээ

2 цаг 9 минутын өмнө

ЦЕГ-аас хулгайлах төрлийн гэмт хэрэг


ЦЕГ-аас хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. 2026 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд:

  • 1,557 орон байрны хулгай,
  • 253 халаасны хулгай,
  • 61 автомашины хулгай,
  • 309 малын хулгай бүртгэгдсэн байна.

Тухайлбал, /2026.03.30/ өдөр төрөх эмнэлгийн гаднаас автомашин хулгайд алдагдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч шалгахад 13-14 насны өсвөр насны хүүхдүүд эзэмшигч нь асаалттай орхисон автомашиныг хулгайлсан болохыг тогтоосон байна. Улмаар уг тээврийн хэрэгслийг олж, хохирогчид буцаан хүлээлгэн өгчээ.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.