Л.Энх-Амгалан: МҮИС гэх нэр хууль бус, гэтэл одоо хэр нь өөрчлөгдөөгүй байна

2 цаг 5 минутын өмнө

100 орчим их, дээд сургуулийг 66 болгож цөөлсөн ч тоо нь нэмэгдсэн

100 орчим их, дээд сургуулийг 66 болгож цөөлсөн ч тоо нь нэмэгдсэн гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлжээ.

Тэрээр энэ талаар "Хуулиар хоёр жил тутам их сургуулийн эрэмбийг зарлах ёстой. Өнгөрсөн жилийн эрэмбийг зарлаагүй байна. Өнөөдөр Монгол Улсад дээд сургууль гэж байхгүй. Их сургууль, коллежийн тогтолцоонд шилжүүлж өгөөд явсан. Техникийн даалгаврыг нь бүгдийг батлуулаад бүтэн ном болгож өгөөд явсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй. Би 96 их, дээд сургуулийг 66 болгож цөөлсөн. Гэтэл дахиад тоо нь нэмэгдсэн байна. Мөн "Үндэсний" гэдэг тодотголтой их сургуулиудыг ийм нэртэй байж болохгүй ээ гэж хуульчлаад явсан. МҮИС гэдэг нэр хууль бус гэдэг дээр бүх шийдвэрүүд нь гарсан. Гэвч нэр өөрчлөн зохион байгуулагдаагүй байна" гэв



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.