14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулагдана

1 цаг 50 минутын өмнө

Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа

Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг ирэх тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, зургаан дүүргийн нутаг дэвсгэрийн 14 байршилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мод үржүүлэг, худалдаа, нийтийн үйлчилгээ, холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц, оффисын зэрэг зориулалтаар газрыг худалдах юм байна.

Мод үржүүлгийн газрын зориулалтаар:

  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим 0.7 га 
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим 0.7 га 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар:

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян-Өндөр орчим 0.6 га
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчим 1.5 га 
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим 4.7 га 
  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим 0.7 га 
  • Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1 га 

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар: 

  • Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөм 0.24 га 
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шинэ суурьшлын бүс орчим 0.8 га

Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн бусад газрын зориулалтаар:

  • Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд 1 га

Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц:

  • Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнт 0.0064 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнын ам 0.0080 га

Бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга, байгууламжийн зориулалтаар: 

  • Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блю мон төвийн баруун урд 0.1025 га 

Амралтын газрын зориулалтаар: 

  • Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дунд байдлаг орчим 1.5 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар болсныг Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.