“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ

2 цаг 10 минутын өмнө

Эзэн хааны пудель ноход үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд

  “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Тэд “Аса арена”-д энэ сарын 18-нд  хөшгөө нээнэ. Энэ удаагийн тоглолтод  Монгол, Израил, Украин, Казахстан, ОХУ, Хятад, Португал, Чех, Итали, Колумб, Мексик зэрэг 12 орны 280 орчим уран бүтээлч оролцох аж. 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг тоглолтын гол онцлог нь жил бүр хөтөлбөр, номер нь өөр байдаг бөгөөд дахин давтагдашгүй гэдгээрээ үзэгчдийг татаж чаддаг билээ.

Сонирхуулахад, Италиас гурван төрлийн 11 бар өчигдөр монголд ирсэн юм. Эдгээр бар нь олон улсад галтай үзүүлбэрээр алдаршсан. Түүнчлэн эзэн хааны пудель ноход үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд өчигдөр ирснээс гадна бөмбөгөөр наадагч муурнууд энэ удаагийн циркийн тоглолтын нэг хэсэг байх аж.

Дэлхийн цирк монголд тоглолтын Ерөнхий продюсер Н.Эрдэнэ “Энэ удаагийн “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт албан ёсоор хөшгөө нээхэд бэлэн боллоо. Тоглолтод оролцох зочид, амьтад манай улсад ирээд байна. Бар маань 4000 км замыг туулаад Монголд ирсэн. Нэг бар өдөрт таван кг мах иддэг. Үзүүлбэрт оролцох 11 бард зориулж бид 3.3 тонн үхрийн мах бэлдсэн. Барнууд маань ОХУ болон Казахстан дахь аялан тоглолтоо дуусгаад Монголд хоёр хоногийн өмнө ирлээ. Зэрлэг араатныг хэрхэн циркийн сургуультай амьтан болгосныг харах боломжтой. Үзэгчид жил бүр шинэ зүйлийг хүсдэг. Тиймээс өмнө нь үзүүлсэн номеруудаа давтахыг хүсдэггүй. Хамгийн гол нь олон улсын циркийн наадмуудаас алт, мөнгө, хүрэл цом хүртсэн шилдэг номеруудыг, сорчилж авчирдгаараа онцлогтой юм. Тиймээс монголын үзэгчдэд хүлээлттэй байдаг болов уу. Энэ жилийн тоглолтын гол онцлог нь бид анх удаа “Дэлхийн цирк Монголд” тоглолтоо Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна. Тэгэхээр Дархантай ойрхон байгаа аймгийнхан хүрэлцэн ирж үзэх боломжтой” гэлээ.

ХЭЗЭЭ: 4 сарын 18-ны өдрөөс 8-хан өдөр
              Зөвхөн Бямба, Ням гарагт 11:00, 15:00, 19:0
              Тасалбарыг https://ticket.mn/event/2756 аваарай
               Холбогдох утасны дугаар:  9898-5959
 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.