Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ

1 цаг 59 минутын өмнө

“Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кино


“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм.

“Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа гол дүр бүтээсэн байна. Түүний хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд анх тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүнээс хойш “Миний эхнэр тагнуулч”, “Шуугиан таригч”, “Манан зүсэгч”, “Cool аав” гэхчилэн хэд хэдэн кинонд туслах болон гол дүр бүтээсэн тэрбээр дахин “Хувьсал” продакшнтай хамтран жүжигчний хувиар ийнхүү дэлгэцнээ эргэн ирэх гэж байна.

Ташрамд дурдахад, “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.