“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилов

2 цаг 23 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж

Монгол Улсын Шадар сайд  Н.Номтойбаярын тушаалаар“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Т.Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар томиллоо. 

Шинэ захирагчийг хамт олонд нь танилцуулах үеэр Шадар сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын худалдаа, логистикийн гол төвүүдийн нэг бөгөөд хөрөнгө оруулалт, экспорт, импорт, аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтойг онцолжээ.

Мөн тус бүсийг БНХАУ-тай хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буйг дурдсан байна. Шинээр томилогдсон захирагч Т.Есөнтөмөр өмнөх захирагч З.Болдбаатарт талархал илэрхийлж, бүсийн хөгжлийг хурдасгаж, шинэ шатанд гаргахад хууль, бодлогын хүрээнд хамт олонтойгоо нягт ажиллана гэдгээ илэрхийллээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ2 цаг 20 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.