
Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УЛСТӨР: ШИНЭ ЗАСАГ БҮРДЭЖ САЙДУУД АЖЛАА АВСАН ДАРУЙДАА Л МЭДЭГДЭЛ ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ
Тухайлбал, С.Амарсайхан "Хууль бусаар дансыг нь хаасан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээнэ" хэмээгээд тэр даруй л эхнээсээ данс нь нээгдсэн. Тэрээр хууль эрх зүйн орчныг нээлттэй болгож, хууль иргэдийг айлгадаг биш хамгаалдаг байх зарчмим баримтлан ажиллана. ХЗДХ-ийн сайдын хувьд Төрийн ордонд гэмт хэрэг ярихгүй. Хэрэг гарсны дараа ярьдаг биш гарахаас өмнө урьдчилан сэргийлнэ хэмээн мэдэгдсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж эхэллээ. Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Сангийн дэд сайдаар Б.Хулан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамир нар үргэлжлүүлэн ажиллах юм. Ийн Н.Учралын Засгийн газар 19 сайд, зургаан дэд сайдтай ажиллахаар ажлаа хүлээн авав.
ИЗНН хоёр хуваагдан ОНЦ их хурлаа хийсэн нь нэлээдгүй маргаан, шүүмжлэлийг хүртсэн. Тэгвэл энэ жил намууд дотроо гүйдлээ олохоо больжээ. АН бас л хоёр хуваагдан хуралдаж олныг гайхашрууллаа. АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан төрийн ордонд болсон юм.
Энэ үеэр Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилсан Намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойш гурван сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ. Ардчилсан Намын бодлогыг зангидах Үндэсний бодлогын хорооны 378 гишүүд та бүхэнд амжилт хүсье. Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно. Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна. Түүнчлэн хөдөлмөрлөсөнд илүү боломж олгодог нам байх болно. Хүчээ зориулсан, зарцуулсанд нь илүү боломж олгодог байна. Иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг нам байх болно. Ардчиллын шинэ тэмүүллээр жигүүрлэсэн анд нөхөд та бүхэндээ амжилт, ялалт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Давхар ялалтын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн ярьсан юм.
Тэгвэл нөгөө талд АН-ын зарим гишүүд Онц их хурал зарлан хуралдуулав. Тус хурлаар нийт гурван асуудлыг хэлэлцэхээр батлав.
1. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах
2. Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армиар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн учир энэхүү хулгайн сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох
3. АН-ын дотоод сонгуулийг ҮБХ, Нийслэлийн намын хороо, дүүргийн намын хорооны гишүүдээс авсан хандив, хураамжийг хууль бус зарцуулж, хууль бусаар ашигласныг хүчингүй болгож буцаан олгох асуудлыг хэлэлцсэн юм.
Улмаар жагсаалтын эхэнд багтсан, намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах асуудлыг гишүүд хэлэлцэж, хуралд оролцогчдын 95 хувийн саналаар огцруулах шийдвэрийг дэмжлээ. Ингэснээр Ардчилсан намын удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт хийх шийдвэр “Онц их хурал”-аас гарч байгаа бөгөөд цаашид намын дотоод зохион байгуулалт, удирдлагын асуудал хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна.
Уг хурлыг хуралдуулах болсон шалтгаан нь "Ардчилсан намын дотоод сонгууль бүхэлдээ хүчингүй болох хуулийн үндэслэл бий болсон. Хуулийн, ёс зүйн давж үл болох улаан шугам давсан. Мөнгөөр бороо орсон, тролл армаар санал өгүүлсэн, хүч түрсэн, хулгай луйвраар дүүрэн сонгууль болж өндөрлөсөн” гэж үзсэн юм.
НИЙГЭМ: Төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглож, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэгт нь цахимаар ажиллахыг үүрэг болгосон нь иргэдийн чихийг дэлдийлгэв. Үүнд зарим иргэд ихээхэн дургүй байгаа ажээ. Учир нь хэн нь цахимаар ажиллаж хэн нь галын шугамд ажиллах уу? эмнэлгийн байгууллагын эмч, сувилагчид тэгж ажиллах нөхцөл байхгүй дээр нь тайлангаа өгөхгүй байна гэдэг тухайн хүмүүсийн ажлын бүтээмжийг яаж дүгнэж цалингаа өгөх үү? төрийн албанд сул чөлөөтэй явж байгаад ажлаа бусдаар хийлгэчихдэг "овжин" нөхөд мэр сэр бий. Эд нарыг улам өөгшүүлнэ гэх зэргээр таатай хүлээж авах нь ховор байна.
Төрийн албаны 3,000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ.
Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй. Өнөөдрийн тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглолоо. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид "Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгаж Засгийн газрын гишүүд манлайлж ажиллахыг Ерөнхий сайд уриалав.
Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор олголоо.
Түүнчлэн ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалтыг хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын болон үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудалд Хотын дарга Х.Нямбаатарт эрх олгосон байна.
ЭДИЙН ЗАСАГ: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ
Үндэсний статистикийн хорооны (ҮСХ) 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна.
Тодруулбал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ.
Нийслэл хотын үнэ ханш:
- Үхрийн мах: 28,328 төгрөг буюу 7.9 хувь
- Хонины мах: 23,724 төгрөг буюу 5.0 хувь
- Ямааны мах: 15,461 төгрөг байна.
Бусад өргөн хэрэглээний барааны хувьд 1-р зэргийн гурил 2,507 төгрөг, сүү (литр) 5,012 төгрөг, элсэн чихэр 4,951 төгрөг, цагаан будаа 4,966 төгрөг, дотоодын төмс 3,156 төгрөгийн үнэтэй байна. Харин АИ-92 бензин литр тутам нь 2,590 төгрөгөөр борлуулагдаж байна.
Аймгийн төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нийслэлээс ялгаатай тогтжээ. Тухайлбал, үхрийн мах 24,701 төгрөг, хонины мах 19,947 төгрөг байгаа бол 1-р зэргийн гурил 2,841 төгрөг, сүү 4,982 төгрөг байна. Түлш шатахууны хувьд орон нутагт АИ-92 бензин 2,818 төгрөг, дизель түлш 4,280 төгрөгийн үнэтэй байна.
СПОРТ: “Хатант интернэшнл", “М-Си-Эс Энержи" багууд тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр боллоо
Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаан өчидөр /2026.04.11/ боллоо.
"MCS" группийн “М-Си-Эс Энержи” баг - "Алсын жим" ХХК-ийн “Хамаг Монгол” багтай учраа тааран барилдсанаас “М-Си-Эс Энержи” баг 15:10-оор ялалтаа авч, Тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр боллоо. “М-Си-Эс Энержи” багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Д.Тогтохжаргал нар ажиллав.
Хатант интернэшнл ХХК-ийн "Хатант интернэшнл" баг – "Апу” ХК, " Скайтел " ХК-ийн “АПУ-Скайтел” багтай учраа тааран барилдсанаас “Хатант интернэшнл” баг 15:10-аар ээлжит ялалтаа авч, тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр боллоо. Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Чинбат, “АПУ-Скайтел” багийн дасгалжуулагчаар МУГД, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажиллав.
СОЁЛ УРЛАГ: А.Очирболдын “Эр хоёр загал” баримлыг Бангкок хотын Бенчакитти паркт байрлуулжээ
Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти паркт тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар байрлуулжээ.

“Эр хоёр загал” уран бүтээл нь “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэсэн бөгөөд энэхүү уран бүтээлээрээ Монгол Улс, Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлжээ.
Бенчакитти парк нь долоо хоногт 13,000-15,000 орчим хүн очиж амарч, спортоор хичэллэдэг Бангкок хотын төв хэсэгт байрладаг томоохон паркын нэг юм.
“Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг баримал бүтээсэн А.Очирболдын “Ухамсар” бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс сонгогдон, Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдэж байсан билээ.


З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо

"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна
Цэргийн ангид бугшсан харгислал "ДЭГЛЭЛТ"-ийн хуулиар номхрох уу?!
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.