
“Алтан чагнуур-2026” арга хэмжээний “Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах судлал” төрөлд “Алтан чагнуур”-ын эзэн болсон Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ЭМТҮЧАБ (Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба)-ны дарга, зөвлөх зэргийн эмч, АУ-ы доктор Д.Амарзаяатай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. ажлын гараагаа хаанаас эхэлж байсан талаар яриагаа эхэлье?
-Миний хувьд 1998 онд Анагаах ухааны дээд сургуульд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр хүний их эмчээр төгссөн. Ингээд 28 дахь жилдээ Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнд хүний их эмч, тасгийн эрхлэгч, амбулаторийн эрхлэгч зэрэг ажлыг хашин ажиллаж байна. Хамт олноо төлөөлөн “Алтан чагнуур”-ын эзэн болсондоо туйлын их баяртай байна.
-Орчин үед уламжлалт анагаах ухаан хэр хөгжсөн байна вэ. Эмчилгээний ямар арга технологиуд нэвтэрч байна?
-1959 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй сэргээн хөгжүүлэх үе эхэлсэн гэж үздэг. Харин сүүлийн үед уламжлалт анагаах ухааны салбар маш эрчимтэй хөгжиж байна. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд төрийн зүгээс том итгэл хүлээлгэлээ. Одоо бид уламжлалт анагаах ухааны салбарын нийт эмч, мэргэжилтэн, багш, судлаач, эрдэмтэд зэрэг уламжлалт анагаах ухаанаар овоглосон хүн бүрд маш хариуцлагатай, хичээж ажиллах үе эхэлсэн гэж үзэж байна. Үүнээс үүдэн уламжлалт анагаах ухааны эмчилгээнүүд болон уламжлалтаас гарсан эмүүдийг орчин үеийн судалгаа шинжилгээний аргуудаар нотолгоожуулах зэрэг олон төрлийн ажлыг хийж, салбарын эмч нар маань тал бүрийн оролцоотойгоор хөгжиж байна. Уламжлалт анагаах ухаан бол 5000 жилийн тэртээгээс үүсч бий болсон. Энэ утгаараа ч өв сан ихтэй. Харин нэг онцлог нь хувь хүнд биеийг бүхэллэг нэгтгэмэл байдлаар оношилгоо, эмчилгээгээ хийдэг анагаах ухаан. Уламжлалт анагаах ухаанд өвчнөөс сэргийлэх, анагаан эдгэрүүлэх гэсэн хоёр том агуулга байдаг. Өвчнөөс сэргийлэх буюу урьдчилан сэргийлэх нь өвдсөн хойно биш, өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ л гэсэн үг. Орчин үеийн хэллэгээр нийгмийн эрүүл мэнд юм. Уламжлалт анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүрийн өөрийн өвөрмөц чанарын онцлог, мөн тухайн улиралдаа тохируулж идээ ундаа, явдал мөрийг баримтлахыг заасан байдаг. Тухайлбал, хаврын улиралд бадган махбод хөдөлдөг тул идээ ундаанаас буцалгаж ширгээсэн ус, арвайн гурил, борц зэрэг идээ ундааг хэрэглэвэл ходоодны галын илч тэнцвэрждэг хэмээн заасан байдаг.
Дараагийнх нь, өвдсөний дараа яаж эмчлэх юм. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг дөрвөн ерөндгөөр эмчилдэг. Нэгдүгээрт, өвдсөн хүнд хамгийн түрүүнд идээ, ундаагаар зөвлөмж өгдгөөрөө онцлогтой, мөн явдал мөрийн эмчилгээ, дараа нь эм, заслын эмчилгээ хийдэг байна.
-Орчин үед нас, хүйс харгалзахгүйгээр төрөл бүрийн өвчин гарах болжээ. Ер нь ямар нэгэн өвчний үндсийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?
-Уламжлалт анагаах ухаанд өвчин үүсгэгчийг гадаад болон дотоод хүчин зүйл гэж ангилдаг. Дотоод хүчин зүйл нь бие махбодын хий шар бадган 36 махбод харьцангуй тэнцвэртэй байхыг хэлнэ. Ер нь уламжлалт анагаах ухаан бол өвчнийг зөвхөн нэг эрхтний гэмтэл гэхээсээ илүүтэйгээр бие махбодын тэнцвэрт байдал алдагддаг гэж үздэг. Гадаад хүчин зүйл нь олон шалтгаантай. Тухайлбал, гар утасны хэрэглээ хэт хөгжсөн орчин үед олон төрлийн мэдээлэл дунд стресс нь өвчнийг үүсгэх хүчин зүйл болохыг үгүйсгэхгүй. Хамгийн түрүүнд хувь хүн бүр эрүүл амьдрахын тулд зөв идээ ундаагаа зөв хэрэглэх, явдал мөрөө зохистой, зөв хэмнэлтэй байлгах нь эрүүл байх үндэс болно. Өөрөөр хэлбэл, амьдралын зохицлоо тэнцвэртэй байлгах нь эрүүл байх нөхцөл болно.
Ер нь уламжлалт анагаах ухаанд нийтдээ 404 өвчин байдаг гэж үздэг. Үүнийг цааш нь задалбал 1616 өвчин бий. Ерөнхийдөө уламжлалт анагаах ухаанд өвчин бүхний эхийг “эс шингэсэн” гэж үздэг. Энэ нь ходоодны галын илч буюу хоол идэх явцтай холбоотой. Өөрөөр хэлбэл, эрүүл хоолыг зөв цагт нь, зөв идвэл өвчин бүхний үндэс болохгүй.
-Эрүүл байхын үндсийг уламжлалт анагаах ухаанд юу гэж үздэг вэ?
-Уламжлалт анагаах ухаанд өвчин бүхнийг эдгээх эм тангийн эхлэл нь ширгээсэн ус гэж үздэг. Ер нь хүн өвдөхгүй байхын тулд идээ, ундааны гам дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны тоон үзүүлэлтээс харвал европ анагаах ухаанаар эмчлэгдэхгүй архаг шинж чанар бүхий нуруу, үе мөч, таван цул, зургаан сав эрхтний өвчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчилсэн тохиолдол олон бий. Тухайлбал, нуруу, яс зэрэг явц удаантай хэрнээ амьдралын чанарт нөлөөлдөг олон өвчнийг уламжлал анагаах ухаанд бүрэн эдгэрүүлдэг тохиолдол олон байдаг.
Г.БАЛГАРМАА
ӨДРИЙН СОНИН


З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо

"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна
Цэргийн ангид бугшсан харгислал "ДЭГЛЭЛТ"-ийн хуулиар номхрох уу?!
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.