Улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт гуйлаа

1 цаг 34 минутын өмнө

Тэгвэл тус барилдааны тавдугаар тойрогт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан С.Сүхбатыг давхар шуудагны барьцнаас түрж байх

Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаан өчигдөр /2026.04.11/ боллоо.

"Хатант интернэшнл" баг “АПУ-Скайтел” багтай учраа тааран барилдсанаас “Хатант интернэшнл” баг 15:10-аар ээлжит ялалтаа авч, тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр болсон.

Тэгвэл тус барилдааны тавдугаар тойрогт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан С.Сүхбатыг давхар шуудагны барьцнаас түрж байхдаа тайлбайн хашлага нуруугаар нь мөргүүлсэн байдаг. Энэ үйлдлээс үүдэн хоёр бөхийн дунд багахан маргаан үүссэн. Удалгүй хоёр бөх гар барьж, эвлэрсэн хэдий ч бөхийн цэцийн шийдвэрээр хоёр бөхийг барилдуулалгүйгээр улсын арслан Б.Орхонбаярыг давуулсан байдаг. Барилдааны дараа улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт хүсэж, цахим хуудсандаа нийтэлжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ2 цаг 20 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.