
Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв. Тэрээр яамныхаа хурал дээр “…Дээд боловсролын хуулийн хэрэгжилт хаачсан бэ. Өнөөдөр Монгол Улсад дээд сургууль гэж байхгүй.
Их сургууль, коллежийн тогтолцоонд шилжүүлж өгөөд явсан. Техникийн даалгаврыг нь бүгдийг батлуулаад бүтэн ном болгож өгөөд явсан. Би 100 орчим их, дээд сургуулийг 66 болгож цөөлсөн. Гэтэл дахиад тоо нь нэмэгдсэн байна. Ямар үндэслэлээр их дээд сургуулийн тоог нэмсэн бэ. Үндэсний гэдэг тодотголтой их сургуулиудыг “…Ийм нэртэй байж болохгүй ээ” гэж хуульчлаад явсан. Яагаад үндэсний гэдэг нэрийг энэ сургуулиуд очоод авчихсан юм бэ. Тэр МҮИС гэдэг нэр хууль бус гэдэг дээр бүх шийдвэрүүд нь гарсан. Тэр нэр яагаад өөрчлөн зохион байгуулагдахгүй байгаа юм. Хэнээсээ айгаад байгаа юм бэ” хэмээсэн юм. Үүний учир нь, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал яамныхаа бодлогын эсрэг гэхээр нэгэн ноцтой үйлдлийг хийчихжээ. Тэрээр МУИС-ийн нэрийг дахин булаацалдах боломжийг МҮИС-д олгосон байна. Учир нь, МҮИС хэмээх хувийн сургууль МУИС-ийн нэрийг “зээлдэж” хэрэглээд арваад жил болсон. МҮИС нь МУИС-ийн монгол, англи нэршлийг андуурагдах байдлаар ашиглаж ирсэн. Энэ нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд төөрөгдөл үүсгэдэг байсан юм. Тиймээс, Л.Энх-Амгалан сайд өмнө нь БШУ-ы сайд байхдаа “…МУИС-ийн МҮИС-тай андуурагддагийг засна” гэдэг байсан. Түүндээ ч хүрсэн. Тэрээр 2022 оны аравдугаар сарын 6-нд “...Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан” гэж мэдэгдэж байсан юм. Тэгэхдээ “...Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг МУИС бүтээсэн. АИХ-ын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг МҮИС гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой” гэсэн нь бий. Гэтэл түүнийг сайдаар ажиллаагүй хугацаанд буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 27-нд Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал УБЕГ-ын дарга Д.Даваанямын нэр дээр “Шүүхийн магадлал хэрэгжүүлэх тухай” 02/5026 тоот албан бичгийг илгээсэн байна. Түүндээ “…Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0213 дугаар шүүхийн магадлалаар БСШУ-ы сайдын 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/421 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохоор тогтоосон байна. Дээрх шүүхийн магадлалыг хэрэгжүүлж гаргасан Боловсролын сайдын 2025 оны аравдугаар сарын 14-ний өдрийн “Тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/491 дүгээр тушаалыг хавсралтаар хүргүүлж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн этгээдийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.11 дүгээр зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, иргэний эрх зүйн чадвар нь үүссэн, татвар төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар заасан. Иймд тус сургуулийн их сургуулийн ангиллыг сэргээсэн байх тул Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “…Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна” гэж заасны дагуу Монголын үндэсний их сургуулийг улсын бүртгэлд бүртгэж өгөхийг уламжилж байна” гэжээ. Гэтэл МҮИС-ийнхан үүнийг нь барьж аваад шүүх дээр маргаан үүсгээд эхэлжээ. Уг нь, МУИС-ийнхан хэдэн жилийн турш шат шатны шүүхээр явж байж нэрээ арайхийн авч үлдсэн түүхтэй. Тодруулбал, 2020 оноос эхлэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэр, бараа тэмдэгтийн маргаан гурван шатны шүүхээр орж шийдэгдсэн. Улмаар, 2022 онд УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосон. Үүнээс үүдэн МҮИС-ээс УБЕГ-ын байцаагчийг “…МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байдаг. Тэгж тэгж өнгөрсөн хавар буюу 2025 оны хоёрдугаар сарын 4-нд уг асуудлаар Улсын Дээд шүүх эцсийн шийдвэр болох тогтоолоо гаргачихсан байдаг. Түүнд “…Анх 1998 онд “Чандмань эрдэнэ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд “Монголын үндэсний коллеж” нэртэй болсон. 2004 онд тус коллеж нь дээд сургуулийн ангилалд орсон тул “Монголын үндэсний дээд сургууль” болгож нэрээ өөрчилсөн. 2012 онд БСШУ-ы сайдын тушаалаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийг их сургуулийн ангилалд хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны наймдугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгожээ. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд эрх бүхий этгээдээс лиценз олгогдоогүй байхад лицензтэй явуулах үйл ажиллагааны чиглэлээр “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус, энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий акт хуульд нийцсэн, дээрх ил хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Тодруулбал, их сургуулийн үйл ажиллагаа явуулах лицензтэй “Монголын үндэсний их сургууль” нь нэрээ өөрчлөөгүй, өөрчлөн байгуулагдаагүй байхад 2013 онд “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг “…Их сургуулийн үйл ажиллагаа явуулах сургалтын лицензтэй” гэж шинээр бүртгэсэн. Энэ нь хууль тогтоомжид заасан үндэслэлгүй бөгөөд тийм захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргасан” хэмээн шийджээ. Өөрөөр хэлбэл, МҮИС-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, МУИС-ийн гомдлыг хангаж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Харин, ингэж Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын буянаар МУИС-ийн нэртэй дахин заргалдах барьцтай болсон МҮИС-ийнхан шүүхэд хэдийнэ гомдол хүсэлт гаргаж, албан ёсны “зарга”-аа эхлүүлсэн байна. Уг нь, яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол улс төрийн намаар генсек нь гэсэн үг. Тэр утгаараа, тухайн яамны бодлогыг хадгалж, аппаратын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. Тэгээд л, Боловсролын сайд Л.Энх-Амгалан бухимдсан болж таарав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 69 (7811)



"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна
Цэргийн ангид бугшсан харгислал "ДЭГЛЭЛТ"-ийн хуулиар номхрох уу?!
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.