Дөрвөн настай хүүхэд үхрээ хариулж яваад мориноосоо унаж амиа алджээ

2 цаг 3 минутын өмнө

Завхан аймгийн Баянхайрхан

Завхан аймгийн Баянхайрхан суманд дөрвөн настай хүүхэд мориноос унаж нас барсан гэх харамсалтай хэрэг гарчээ. 

Эл хэргийн талаар, Баянхайрхан сумын Засаг даргын орлогч “Өнгөрсөн бямба гарагт манай сумын Төөнөт багийн малчин дөрвөн настай хүүхдээ үхэрт явуулснаас болж дээрх харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар уруу газар явж байхдаа мориноосоо унаж, чирэгдэхдээ хад, чулуунд толгойгоо цохиж, нас барсан байж болзошгүй байна. 

Хүүгийн цогцсыг задлан шинжилгээнд оруулсан. Шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гарна. Манай суманд ойрын хугацаанд хурдан морины уралдаан болохгүй. Хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 10-аас эхэлнэ” гэх хариултыг өглөө.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ4 сар 12. 11:35
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.