Прокурорын байгууллага 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,384 хэрэгт хяналт тавьжээ.
Дээрх хугацаанд 1,548 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 901 хэрэг шинээр нээж, 376 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 181, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 61, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн эсрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Авлигын эсрэг тус бүр 6, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, Соёлын өвийн эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өмчлөх эрхийн эсрэг 84 хэргийг зүйлээр нь авч үзвэл, залилах 30, хулгайлах 27, хөрөнгө завших 8, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших болон эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг тус бүр 6, мал хулгайлах 4, дээрэмдэх 2, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах 1 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Ц.Ц нь “Т...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд 2 ширхэг падаанаар 938 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 93,8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Н.Г нь “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд 5 ширхэг падаанаар 527 сая төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.А нь “... клиник”-ийн эрхлэгчээр ажиллах байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виза карт ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл хугацаанд авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан, бусдад 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Х.А нь “... цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р..” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-с барилга угсралтын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн тооллогын тайланд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бусдын дансаар дамжуулан 25 сая төгрөг, мөн эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20 сая төгрөг бэлнээр авч, нийт 45 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)- т зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Б.Э нь “... цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Түгээх үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р..” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бусдын дансаар дамжуулан 5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- О.Б нь ... сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.С-тай бүлэглэж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газруудад, нэр бүхий хуулийн этгээдүүдэд давуу байдал бий болгож, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гарган улсын төсөвт их хэмжээний буюу 690 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- М.Т нь “Т...” ББСБ-ын төвийн бүсийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаас бусад этгээдээр томилогдон ажиллаж байхдаа санхүүгийн зөвлөх Т.М, Б.А нартай бүлэглэн хувиараа автомашины худалдаа эрхэлдэг Н.Ч-ын “тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдийн зээлийг богино хугацаанд шуурхай гаргуулах” ашиг сонирхлын үүднээс иргэдийн зээлийн судалгааг хийж, зээлийн хорооны хурлаар дараалалгүй оруулж хэлэлцэн, өр орлогын харьцаа хэтэрсэн, зээлийн шаардлага хангахгүй иргэдийн зээлийн төрлийг өөрчлөх зэргээр зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, өөрийн ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдын дансаар дамжуулан 38 удаагийн үйлдлээр нийт 33,3 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авах...)-т зааснаар,
- Н.Ч нь хувиараа автомашины худалдаа эрхэлж байхдаа “Тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдийн зээлийг богино хугацаанд шуурхай гаргуулах” ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд дээрх ББСБ-ын ажилтнууд болох Т.М, Б.А нарт 33,3 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас:
- Э.Э нарын 6 хүнд холбогдох Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд бэлчээрт байхад нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө тууж, хулгайлсан, улмаар мах нядлах газарт худалдан борлуулж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг (Олон тооны мал, бүлэглэж хулгайлах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас:
- С.Т нь Баян-Өлгий аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайг зөвшөөрөлгүйгээр агнаж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд өвөлжөөндөө баавгайн түүхий эд болох сарвууг хадгалсан экологи эдийн засагт 12 сая 450 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ан агнах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.



З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо

"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна
Цэргийн ангид бугшсан харгислал "ДЭГЛЭЛТ"-ийн хуулиар номхрох уу?!
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.