
Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135, энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.
Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй, энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалган шийдвэрлэжээ.
Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг.
Нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан.
Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөв.
Мөн цахим орчинд хүүхэд, өсвөр үеийнхэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сэтгэлзүйн дарамт авах, нэр төрд халдах, доромжлох, айлган сүрдүүлэх зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад интернэт хэрэглээ эрчимтэй өсөж, нийт хүн амын 80 гаруй хувь нь интернэт хэрэглэгч болсон бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний дийлэнх нь өдөр бүр цахим орчинд идэвхтэй оролцож, дунджаар 3–5 цагийг өнгөрүүлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр”-өөс 2025 онд хийсэн судалгаагаар 13–17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол 9–12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь мөн ийм нөхцөлд орж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж байгаа нь цахим орчны эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор тал хувь нь энэ талаар хэнд ч мэдээлдэггүй байгаа нь хүүхэд, насанд хүрэгчдийн хоорондын итгэлцэл сул байгааг харуулж байна.
Цахим дээрэлхэлт нь доромжилсон, гутаасан агуулга нийтлэх, хуурамч хаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй тараах, бүлгээр гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байгаа бөгөөд энэ нь уламжлалт дээрэлхэлтээс ялгаатайгаар 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх, богино хугацаанд олон хүнд тархах, устгах боломж хязгаарлагдмал зэрэг онцлогтой. Үүний улмаас хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө илүү гүнзгий, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байдаг.
Судалгаанаас харахад цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь сэтгэл түгших, айдастай болох, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад сурлагын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай тулгарч байна. Гэвч хүүхдүүдийн олонх нь асуудлаа өөрсдөө шийдэхийг оролдох, эсвэл насанд хүрэгчид ойлгохгүй гэж үзэн мэдээлэхээс зайлсхийдэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Иймд цахим орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах, хүүхдэд цахим орчинд өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар олгох, боловсролын байгууллагууд цахим ёс зүй, хариуцлагын боловсролыг системтэй хэрэгжүүлэх, мөн цахим платформуудтай хамтран хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Цахим орчин нь хүүхдийн хөгжил, боловсролд чухал боломж олгодог хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг цахим болон бодит орчинд аюулгүй байлгах нь нэн тэргүүний зорилт юм.


ТОЙМ МЭДЭЭ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 10 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Дөрвөн настай хүүхэд үхрээ хариулж яваад мориноосоо унаж амиа алджээ
Өнөөдрөөс сүлжээ дэлгүүрээр НӨӨЦИЙН МАХЫГ худалдаалж эхэлнэ

ЦЕГ: Солонгос иргэний цогцос Хүй долоо худгийн орчмоос олдсон нь үнэн
Дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаана гэв
Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүллээ
"Морьтон Монгол" төсөл үйл ажиллагаагаа өргөжүүлж, шууд дамжуулалтын хоёр баг ажиллаж байна
Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"
УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ, хариуд нь...
Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ
Улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт гуйлаа
"Сумын сурагчид улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцдог болно"
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ
Ирэх 7 хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудтай танилц
Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ
Д.Амарзаяа: Уламжлалт анагаах ухаанд өвчин бүхнийг эдгээх эм тангийн эхлэл нь ширгээсэн ус гэж үздэг
АН: Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов
Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн...
“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилов
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг маргааш албан ёсоор нээлтээ хийнэ
Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
A sound хамтлагийн фэнүүд “БАЯРТАЙ-20 ЖИЛ” тоглолтыг догдлол дүүрэн хүлээж байна
С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн
С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн
“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй гэв
ҮНЭ ХАНШ: Ноолуур 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.