
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээгээр хянан шалгах хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 43 гишүүн буюу 34.7 хувийн саналаар дэмжлэг хүлээсэнгүй. Парламент Харбины гэрээг хянан шалгах шаардлагагүй гэж үзлээ.
Сүүлийн хагас жил орчим үргэлжилж буй “Харбины гэрээг ил болго” гэх улс төрийн акцын гол төлөөлөгчид нь олигарх компанийн эрх ашгийг хамгаалагчид гэдгээрээ танигдсан Жудагийн Баярмаа, шарк Энхтүвшин нар. Тэд ч дүүрч. Эздийнхээ төлөө эхнээс нь эцсийг хүртэл Харбины гэрээг эсэргүүцэж байгаа хүмүүс. Гэхдээ “Харбины гэрээг шалга” гэх улс төр ханхалсан шаардлагыг УИХ-ын чуулган дээр дэмжсэн гишүүдээс нэг хүн онцгой анхаарал татаж байна. Тэр хүн бол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Сайд эмэгтэй “Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах”-ыг дэмжих санал дээр кноп дарчихсаныг анзаарсан нь хэд бол? Эндээс Б.Батцэцэг хэнсэн билээ, Харбины гэрээ юусан билээ гэсэн асуулт ургаж гарч ирнэ.
17 жил гацсан төмөр замыг хөдөлгөсөн Харбины гэрээ гэж юу вэ?
Өнгөрсөн оны тавдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна Энержи Ганцмод төмөр замын хөрөнгө оруулалт” ХХК хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай хэлэлцээр, Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр 17 жил гацсан төмөр замын хил холболтын цэгийг тогтож, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулж байв. Эдийн засгийн хөгжлийн хувьд түүхэн гэж онцлохоос аргагүй үйл явдал.
Ухаж ойлговол, Харбины гэрээний ач холбогдол асар их. Гэвч арав гаруй жил хийгдэж чадаагүй нь цаанаа том шалтгаан, нарийн учиртай. Энэ тухай Ерөнхий сайд асан, энэ гэрээг хийсэн Л.Оюун-Эрдэнэ “Энэ төмөр замын хэлэлцээр яагаад 16 жил гацсан бэ гэдгийг түүхэн талаас хөөгөөд үзвэл сонирхолтой логик гарч ирнэ. 2013 он, 2014 онд юу болсон, яагаад хоёр улсын Засгийн газар хоорондоо хэлцэл хийж чадаагүй, яагаад “Чайна Энержи” групп болон "Эрдэнэс Тавантолгой" ХК хоорондоо шууд ойлголцож болоогүй талаар олон логик эндээс харагдана” гэж байв. Ач холбогдлыг нь гэрээнд гарын үсэг зуралцсан хүмүүсийн нэг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан “17 жил гацсан төмөр замыг явуулах гэж Засгийн газар 3 жил хөөцөлдсөн, 56 удаа ажлын хэсэг хуралдаж байгуулсан гэрээ. Нөгөө талаас Чалкод үзүүлдэг хөнгөлөлтөө үзүүлэх хүсэлт тавьсан. Энэ дагуу хийсэн. Энэ гэрээгээр нүүрсийг 50 хувь хямд зарсан зүйл огт байхгүй. Монгол Улсын төлөө л бүтээн байгуулалт хийхийг зорьж байна. 70 жилийн дараа хоёр дахь төмөр замаа барья гэхээр бөөн хэрүүл. Улс төр хийж болно, гэхдээ улсаа бодох ёстой” хэмээн тайлбарлана лээ.
Үнэхээр ч хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хийгдсэн, олон жилийн улстөржилтийн цалмаас арайхийн мултарч хөдөлж буй энэ төслийн хувьд аль аль тал нь болгоомжтой, хяналттай байх учиртай. Б.Дэлгэрсайхан “Гэрээтэй холбоотой хөдөлгөөн хийх тохиолдолд хоёр талдаа мэдэгдэх нь бизнесийн ч, дипломат харилцааны ч зарчим юм” гэж учирлаад яваагийн цаад утга нь энэ.
Гадаад харилцааны сайд Харбины гэрээг хянан шалгахыг дэмжинэ гэдэг нь “Хятадыг алаад өг...” гэсэнтэй агаар нэг
Гэвч улс төр явсаар Харбины гэрээг хянаж шалгах түр хороо байгуулах санал УИХ дээр сая ирснийг монголчууд бултаараа харлаа. Олзуурхууштай нь Монголын парламент өөрийнхөө сонсгол хийж, соёрхон баталсан стратегийн хэмжээний гэрээ хэлцлийг “буруу байна, хянаж шалгая” гэдэг илэрхий улстөржсөн санаачилгад толгой дохисонгүй. Гэхдээ анзаарахгүй өнгөрч боломгүй нэг зүйл ажиглагдсан нь нийтлэлийн эхэнд дурдсан Гадаад харилцааны сайдын кноп. Харбины гэрээг хянаж шалга гэж кноп дарсан гишүүдийн дунд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр тод гэгч нь дурайж байна.
Б.Батцэцэгийг эрх баригч намын гишүүн, УИХ-ын гишүүн гэж харвал санал өгөх эрхээ эдэлсэн жирийн нэг улстөрч. Харамсалтай нь тэр Монгол Улсын гадаад харилцааны номер нэг албан тушаалтан. Гадаад харилцааны сайд. Тэр энэ албыг сүүлийн хоёр парламентын турш хашиж байна. Нөгөөтэйгүүр Б.Батцэцэг бол Монгол Улсын гадаад бодлогын нүүр царай. Түүний дотоодод гаргаж буй улс төрийн шийдвэр, үг үйлдэл бүхэн гадаад орчинд, ялангуяа хөрш зэргэлдээ улс орнуудад байнгын хяналт дор байгаа нь гарцаагүй.

Гэтэл ийм өндөр хэмжээний хариуцлагатай албан тушаалтан Харбины гэрээг хянаж шалгахыг дэмжсэн санал гаргасан нь БНХАУ-ын талд таагүй мессэж болж очсон нь гарцаагүй үнэн юм. Дотоодод Дорж, Дулмаа энэ процессыг ажиглаагүй, үл тоож болно. Гэхдээ Б.Батцэцэгийн хувьд өөр юм. Б.Батцэцэгийн Харбины гэрээг хянан шалгахыг дэмжинэ гэдэг “Хятадыг алаад өг...” гэдэг массын ойлголттой агаар нэг уншигдаад байна.
Гэтэл БНХАУ бол Монгол Улсын эдийн засгийн гол түнш. Нүүрс, зэсээрээ амьдардаг монголчуудын хувьд нүүрс, зэсийн маань цорын ганц худалдан авагч. Ковидын үеэр хил хаагдахад дотоодод хүнс, барааны хомсдолд яаж орлоо. Яг одоо БНХАУ “Танай Гадаад харилцааны сайд ганц кнопоороо манай улсын Засгийн газартай хийсэн гол гэрээг хянаж шалга, Хятадад итгэхгүй байна гээд хэлчихлээ. Бид нүүрс, зэсээ дотоодоосоо болоод өөр улсаас авлаа” гээд хилээ хаахад л эдийн засаг бүхэлдээ сүйрэх эрсдэлтэй нүүр тулна. Ийм эрсдэлийг учруулахуйц үйлдлийг ядаж Монгол Улсын гадаад харилцааг толгойлж яваа үедээ хиймээргүй байна, Б.Батцэцэг сайд аа. Хятад улсаас хамаарах энэ том нөлөөг Б.Батцэцэг мэдэхийн дээдээр мэдэх хэрнээ “...муусайн хятадыг...” гэсэн кноп дарж, дипломат ёсны том алдаа хийчихлээ дээ.
Р.БАТБОЛД
ӨДРИЙН СОНИН



"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна
Цэргийн ангид бугшсан харгислал "ДЭГЛЭЛТ"-ийн хуулиар номхрох уу?!
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.