
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.16) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 84 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 01 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүний 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасны дагуу Засгийн газраас хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг татан авч буйг тус албан бичигт дурджээ. Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцлоо.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
Нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны гуравдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар мэдэгдсэнээр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 101 гишүүний 57 нь буюу 56.4 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх Ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нараас 2025 оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр 2025 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна. Тус Байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал, Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэгч нь уг ажлыг дууссанаас хойш 90 хоногийн дотор үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санд хүргүүлж, ил тод, хүртээмжтэй байлгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын хувьд давхацсан зарим заалтыг хасах саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 23.4 дэх хэсгийг хасах саналыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, М.Ганхүлэг, С.Эрдэнэболд, О.Саранчулуун, Д.Рэгдэл нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.
Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг гишүүд хэлж байв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.8-д “их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг”-ийг буюу нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж, тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүйгээр хөнгөлөх зохицуулалт дагалдах журам нь батлагдахгүйгээс хэрэгжихгүй байгааг Д.Энхтүвшин гишүүн дурдав. Шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоо асар чухал бөгөөд үүний хөшүүрэг болсон дээрх хуулийг хэзээ хэрэгжүүлэх боломжтой талаар ажлын хэсгээс тодруулж, хариулт авсан юм. Д.Рэгдэл гишүүн бусад улс орнуудын шинжлэх ухаан, технологийн салбартаа төсвөөс хөрөнгө оруулж буй баримтуудыг дурдаад Монгол Улс хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичигт салбарын төсвийн хуваарилалтыг ДНБ-ий 2.0 хувьд хүргэх зорилт тавьсан, гэхдээ 2026 онд ДНБ-ий 0.17 хувийг хуваарилсан, ирэх жил 0.36 хувийг хуваарилахаар төлөвлөөд байгааг тэмдэглэсэн. Энэ төлөвлөлтийг бууруулахгүйгээр батлуулахын чухлыг Д.Рэгдэл гишүүн чухалчлан тайлбарлав. Өнөөдрийн байдлаар эрдэм шинжилгээний шинэ ажилтан гар дээрээ 1.7 сая төгрөгийн цалин авч буй нь нэн чамлалтай бөгөөд хүний нөөцийн тогтвортой байдлаа бэхжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд цалин, урамшууллыг олон улсын жишигт дөхүүлэн нэмэгдүүлэх шаардлагын талаар тайлбарласан. Үүний тулд нэн тэргүүнд төсвийн оновчтой хуваарилалтын үр дүнд асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг санал хэлж байв.
Салбарын хууль нь шинжлэх ухааны байгууллагуудынхаа өрсөлдөх чадварын тэлэлтийг дэмжсэн, санхүү хийгээд төрийн дэмжлэг нь зорилгоо хангахуйц байх, бизнесийн байгууллагуудтай хамтрах, зах зээл дээр бодит боломж, үр дүн авчрах, иргэдийн амьдрал, амьжиргаанд эерэг өөрчлөлт үзүүлэх тал дээрээ ямар ч зорилго, зохицуулалтгүй байгааг С.Эрдэнэболд гишүүн шүүмжиллээ. Иймд хуульд агуулгын шинэчлэл хийж, цаг үед нийцсэн тогтолцоо, өөрчлөлтийг хийх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Төслийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаа дэмжихээр зохицуулалт тусгасан ч үүнд нь иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын холбогдох үйл ажиллагаа хамаарахгүй байгааг тэмдэглээд зөвхөн төрийн өмчит байгууллагуудыг төрөөс бодлогоор дэмждэг буруу жишгийг өөрчлөх шаардлагатай гэдэг санал хэлсэн. Түүнчлэн тэрбээр их, дээд сургуулийн удирдлагыг хараат бус, бие даасан байдлаар бэхжүүлэх шаардлагын талаар хэлж байв.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн үг хэлсэн юм. Ийнхүү гишүүн үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт зарчмын зөрүүтэй 11 санал тус бүрээр Байнгын хорооны саналаар санал хураалтыг Баасан гарагийг (2026.04.17) үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэв.
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталсан бөгөөд, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг аж.
Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд болон иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэргээр өргөнөөр ашигладаг байна.
Тогтоолын төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй талаар Б.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгааг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.
Сүхбаатар аймгийн нутагт Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна 2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулав.
Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцууллаа. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, О.Саранчулуун, Ө.Шижир нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, О.Саранчулуун нар индрээс үг хэллээ.
Улсын баруун хязгаарт аж төрдөг тува, үзэмчин гээд олон ястны нүүдлийн соёлтой холбоотой газар, усны нэрийг өөрийнхөө хэлний аялга, хэллэгээр нэрлэсээр явцдаа өнөөдрийн үр дүнд хүрсэн гэдэг тайлбарыг жишээ дурдан Б.Бейсен гишүүн хэлээд, тухайн нутаг орны ахмадуудаас зарим газар нутгийн зөв нэрийг тодруулж, санал аван төсөлд тусгах нь зөв гэдэг саналаа илэрхийллээ. Зарим газар усны нэрийг хэт утгачилж орчуулаад, нэн ойлгомжгүй байдал үүсгэх вий гэдгээс мөн сэрэмжлэх шаардлагатайг тэмдэглэж байв. Үүний зэрэгцээ Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж, байр суурь илэрхийлсэн. О.Саранчулуун гишүүн Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын талаар, уг асуудлыг хүний эрхийн асуудалтай хаягаа уялдуулах шаардлагын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Улаанбаатар хотын гудамж, талбай, байшин барилгын хаяг буруу, Монгол хэлний тухай хуулийг үл хэрэгссэн байдаг зөрчлийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цохоод “Оноосон нэрийн, хаягжилтын асуудал маш чухал. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой энэ асуудлын хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээн санууллаа.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт санал хураалтыг Баасан гарагийг (2026.04.17) үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болсон.
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг танилцууллаа
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ талаар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, Н.Номтойбаяр, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Золжаргал, Ц.Идэрбат, Б.Мөнхсоёл нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Д.Батбаяр, Б.Батцэцэг, Л.Мөнхбаясгалан, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Ц.Идэрбат, Ч.Номин, Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Л.Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, З.Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, С.Амарсайханыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Д.Батлут, Б.Найдалаа нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, П.Ганзориг, Б.Найдалаа нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Б.Батбаатар нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Батбаяр, Б.Батцэцэг нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Ц.Идэрбатыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Б.Жавхлан, Б.Найдалаа, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, М.Бадамсүрэн, Х.Ганхуяг, Л.Мөнхбаясгалан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Д.Батлут, С.Цэнгүүн нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, П.Ганзориг, П.Наранбаяр, Ж.Чинбүрэн нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Ийнхүү “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсны дараа батлах санал хураалтыг Баасан гарагийг (2026.04.17) үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.
Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө


Ирэх 7 хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудтай танилц
Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэхийг 56.4 хувийн саналаар дэмжлээ
Чуулганы ирц: Чөлөөтэй дөрөв, есөн гишүүн гадаад томилолттой байна
Ардчилсан намын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар ажлын нэг өдрийн завсарлага авлаа

Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ
Тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдэд 6984 литр түлш олгоод байна
Нэр бүхий этгээдээс 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авчээ
Ерөнхий сайд "Татварын багц" хуулиа эгүүлэн татав
Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад амыг нь барьдаг харгис татвар
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?
1551 байршилд камер ажиллаж байна. Үүнийг 1856-аар нэмэгдүүлнэ
"Намайг дагуулаад яваач" драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан
Д.Пүрэвдаваа: Энэ хууль батлагдвал нэлээд олон гишүүн Ерөнхийлөгч болон намаас хараат болно
ТАНИЛЦ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр
Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно
"БНСУ-ын иргэн осгож нас барсан байж болзошгүй" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ
"НАР-АНИР" ХАМТЛАГ БНСУ-Д БОЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ФИНАЛЫН ШАТАНД ШАЛГАРЧЭЭ
“Харбины гэрээг шалга” гэсэн Б.Батцэцэгийн кнопны цаана эдийн засаг сүйрэх эрсдэл байна
Үе үе Ерөнхийлөгчөөс илгээдэг Элсний 13 намдаа л гай болдог...
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Шинэ төв цэвэрлэх байгууламж энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
БАЙР СУУРЬ: Махны үнийн өсөлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ
“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?
Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?
Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно
Ц.Идэрбат: Намрын тариа хураалтад 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй үнийн өсөлтийг хүлээхгүйгээр хаврын тариалалтаа жигд, сайхан эхлүүлж, шатахууны нөөцийг бэлдэнэ
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундраа сонгогджээ
Эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.