Тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдэд 6984 литр түлш олгоод байна

4 сар 16. 15:48

20 шатахуун импортлогч ААН-ээс нийлүүлсэн

Засгийн газраас хаврын тариалалтад зориулж тариалан эрхлэгчдэд 10 мянган литр дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр болсон. Одоогийн байдлаар нийт 20 шатахуун импортлогч ААН-ээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Дизель түлш олгох ажлыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариаланчид утсаар захиалга өгч, төлбөрөө төлсний үндсэн дээр татан авах байдлаар зохион байгуулжээ.

Ташрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд буй.

Энэ хүрээнд үрийн улаанбуудайн борлуулалтыг нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар худалдан борлуулж байгаа. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж, бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.