МАН-ын генсек Я.Содбаатар олимпод Монголын багийг ахална

4 цаг 18 минутын өмнө

Хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулганаар сонгогдсон гүйцэтгэх зөвлөл өнөөдөр/2026.04.16/ "Олимпик хаус"-т анхны хурлаа зохион байгууллаа.

Хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав. Мөн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын орон тоог нэмэгдүүлэв.

Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилов.

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнгөрсөн сард болж, Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар 93 хүний саналаар гүйцэтгэх зөвлөлд багтсан юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.