Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн төслийг УИХ баталбал Цэцэд өргөдөл гаргана

4 цаг 11 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл

 

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн төслийг УИХ баталбал Цэцэд өргөдөл гаргана


 2 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл "УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр “Ерөнхийлөгч Хүрэлсүхийн өргөн барьсан хуулийг УИХ-аар батлах ахул, энэ хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хууль гэдгийг тогтоолгохоор Цэцэд өргөдөл гаргана, би!

Үндсэн хуулийн Цэц нь "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ" нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л тогтоож, хүчингүй болгодог инститүүц! Өөр асуудал хэлэлцэх эрхгүй!!! Ерөнхийлөгч тангарагаа зөрчсөн эсэх гэх мэт бусад асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ эцэслэн шийднэ!

Гэтэл, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийг "Парламентын Ёс зүйн хороо" мэт болгох гэж байна! УИХ ёс зүйн хороотой!

Монгол Улсын Үндсэн хуулийг ингэж устгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Ерөнхийлөгч өө!” гэжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.