
Товчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад О.Цогтгэрэл ялагдчихлаа.
Уг нь тэрээр ардчиллын партизанууд одоо ч АН-даа нөлөөтэй хэдий ч зүтгэсээр байгаад намын дарга болж чадсан юм. Тэрээр 15 жилийн өмнө “Тэсо”-гийн захирлаар ажиллаж байсан. УИХ-ын 2012 оны сонгуульд АН ялсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх болж байв. Улмаар 2015 онд Увс аймгийн АН-ын дарга болсон. Тэр нь, түүнийг УИХ-ын 2020 оны сонгуулиар гишүүн болох замыг тавьсан. Болоогүй, 2020 онд УИХ-ын гишүүн болоод 2021 оны хавар, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр хуваагдсан АН-ын нэгийнх нь дарга болсон. Даанч, “төр” нөгөө талыг нь сонгосон.
О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуульд дахин ялж хоёр дахиа гишүүн болсон. Энэ бүхнийг “жагсаасан”-ы учир нь, О.Цогтгэрэл бол АН-д байдаг л намтар түүхтэй гишүүдийн нэг гэдгийг сануулж буй юм.
Гэхдээ, УИХ-ын 2024 оны сонгуулиар 42 суудал авсан АН-ын бүлгийнхэн долдугаар сарын 2-нд хуралдаж, нийт гишүүдийн 68 хувийн саналаар О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар сонгосон. Дараа нь, 2025 оны зургадугаар сард Хамтарсан Засгийн газар тарснаар Лу.Гантөмөрийг огцруулж, АН-ын даргыг шинээр сонгох нөхцөл бүрдсэн. Ингээд АН-ын Их хурал 2025 оны наймдугаар сарын 30, 31-нд хуралдаж намын шинэ даргаа сонгосон. Өрсөлдөөнд, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж Ж.Баярмаа, Б.Отгонбат нар оролцсон. Эхний шатны санал хураалтаас ялагч тодроогүй байдаг. Тиймээс, хоёрдугаар шатны санал хураалт явуулахад Б.Пүрэвдорж, Ж. Баярмаа хоёр нэрээ татсанаар О.Цогтгэрэл АН-ын дарга болсон юм. Тэр өдөр О.Цогтгэрэл АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэмээх “давхар дээл” нөмөрсөн. Улмаар, Дээд шүүхийн нийт шүүгч 2025 оны есдүгээр сарын 18-нд хуралдаад О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх шийдвэрийг гаргасан. Харин тус Их хурлаас баталсан Үндсэн дүрмийг нь Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тэгэхдээ “...Намын дотоод бүтэц, санхүүжилт, ҮБХ-ны нөхөн сонгуультай холбоотой заалтуудыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай” гэж үзсэн. Тэгж явсаар 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр албан ёсоор бүртгэж авсан. Эдгээрийг сануулсны учир нь, О.Цогтгэрэл 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулах бүх эрхээр хангагдсан байдаг. Тэрээр үүнийгээ ч ойлгож байсан биз. АН-ын дарга О.Цогтгэрэл нэгдүгээр сарын 15-нд хэвлэлийн хурал зарлаж байгаад “...АН-ын Үндсэн дүрмийг Дээд шүүхэд бүртгэсэнтэй холбоотой бидэнд дотооддоо хийх олон ажил бий. АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, генсек болон дэд дарга нар чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Намын дүрэм бүртгэгдсэнтэй холбоотой АН-ын дотоод шинэчлэлийн ажил эхэлж байна.
АН аймаг, сум, дүүрэг, баг, хороо, нийслэл, ҮБХ, Улс төрийн зөвлөл гээд бүтэн шатандаа 100 хувь шинэчлэгдэнэ. 2026 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл АН-ын дотоод шинэчлэлийн ажил үргэлжилнэ” гэж мэдэгдэж байв.
Мөн, 2026 оны хоёрдугаар сарын 1-нд “Нээлттэй, цэгцтэй- Н” аяныхаа нээлт дээр “...Тавдугаар сар гэхэд нам цэгцэрч, 2027-2028 оны нэр дэвшигчдийн нэрс шударга шалгуураар тодрох болно. Би намын даргын хувьд дотооддоо шударга байдлыг хангуулахад анхаарч хэнтэй ч хуйвалдахгүй албан тушаалаар ч, алт мөнгөөр ч худалдахгүйгээр ажиллах болно” хэмээн ярьсан. Түүнчлэн, арваад хоногийн өмнө АН-ын 28 дугаар Их хурлын нээлт дээр “...Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь шударга ёс юм. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын инститүцийг аврах чухал тулаан байх болно” гэж хэлж байлаа. Энэ бүхнийг “эгнүүлсэн”-ий шалтгаан нь, О.Цогтгэрэл цаашид АН-ын даргын хувьд эдгээр “амлалтууд”-аа биелүүлэх боломжгүй болсонтой холбоотой. Тэр нь түүнхй гаргасан хоёр алдаанаас болсон. Нэгдүгээрт, АН-ын байрны индэр дээрээс, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны танхимаас хийсэн улс төрийн хэд хэдэн томоохон мэдэгдэлдээ хүрч чадаагүй юм. Ерөнхийдөө, АН-ын дарга болсноосоо хойш хийсэн мэдэгдлүүдийнх нь дийлэнх замын дундаас сарнисаар дууссан. Засгийн газрыг огцруулах, ямар нэг хуульд хаалт тавих зэрэг улс төрийн шийдвэрүүддээ хүрч байсангүй. Цаг нь тулаад ирэхээр амнаасаа тэс өөрөөр “ажилладаг” болсон. Гэвч, сөрөг хүчнээр “өлссөн” улс төр, нийгмийн анхаарал түүнийг тэвчсэн.
Хамгийн сүүлд, гурав хоногтийн өмнө АН-ын бүлгийн хурлын дараа “...УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг АН энэ хуулийн төслийг үзэл баримтлал, үзэл санааны хувьд дэмжихгүй. Гэхдээ өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно.
Одоогийн хуульд ч гэсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Гэтэл Ерөнхийлөгчийн хууль УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа явж байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг парламент гэж бид үздэг. Тэр ардчилсан парламент үгүй болвол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно гэж АН-ын бүлэг үзлээ” гэж мэдэгдсэн. Харин өчигдрийн санал хураалтын дүн АН-ын даргын хэлснээс тэс өөр “хариу”-тай гарсан. Гэсэн хэдий ч, гадна талдаа буюу улс төр, нийгмийн зүгээс АН-ыг тэвчээр зааж хүлээж байна. Харин АН-ынхан дотроо тэгсэнгүй бололтой. АН-ын дотоод сонгууль бөөн хэл ам, хэрүүл тэмцлээр дууссан. Чухам тэнд алдсан уу, эсвэл эхнээсээ тийм байсан уу, АН-ын дотоод сонгуулиас хойш намынхан нь О.Цогтгэрэлийг чөлөөтэй шүүмжилдэг болсон. Тэр нь саяхан болсон АН-ын 28 дугаар Их хурлын үеэр илэрлээ. Аливаа улс төрийн намын даргын хэнтэй ч хуваалцахгүй эдэлдэг нэг эрх бий. Тэр бол генсекийг санал болгох эрх юм. Намын дарга өөрийн хамгийн итгэлт хүнийг намын бүтцийн байгууллагад генсекээр санал болгож томилуулдаг. МАН, АН гээд, ер нь гадаад дотоодын бүх намд ийм дүрэм зарчим үйлчилдэг. Одоо ч бусад нь тэр жаягаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч, АН-ын Их хурлын төлөөлөгчид О.Цогтгэрэл даргынхаа санал болгосон хоёр ч “нэр дэвшигч”-ээс татгалзлаа. Монголд лав аль нэг улс төрийн намд ийм явдал болж байгаагүй юм.
Гэхдээ, О.Цогтгэрэлийг “...Дотоод сонгуулиа зохион байгуулж чадсангүй, хэл амтай дуусгалаа”, “...Өөрийнхөө хүмүүсийг намын нэгжүүдэд томилоод байна” гэдэг шүүмжүүд намынхнаас нь тасралтгүй гарсан. Харин зарим нь “...О.Цогтгэрэл дарга Н.Алтанхуяг дарга шиг фракцууддаа тэгш боломж олгооч” хэмээн зөвлөж байв.
Бас, зарим нэг нь “...Генсекээ өөрөө шийд, бусдыг нь хуваа” гэж байсан юм. Тиймээс, АН-ын дарга О.Цогтгэрэлийн санаачилгаар генсекийг тодруулах хугацааг нэг сараар сунгаад тарцгаасан. Гэтэл уржигдар АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын дарга О.Цогтгэрэлийн санал болгосон С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. С.Баярцогт ч хурлын дараа ганцаараа гүйж очоод Д.Амарбаясгалангаас тамга тэмдэг, өрөө сэлтээ хүлээгээд авчихсан байна. Улмаар, О.Цогтгэрэлийн “давхар дээл”-ийг тайлуулж, УИХ дахь бүлгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авсан байна. “...Сарын дараа сонгоно” гэж байсан албан тушаалд яаран сандран С.Баярцогтыг санал болгосон нь ямар учиртай вэ”, “...О.Цогтгэрэл ямар шахаанд орчихов оо” л гэлцэж байна. Угаасаа, улстөрчийн хувьд О.Цогтгэрэл С.Баярцогт харьцуулахад хэцүү. Туулсан зам, туршлага гээд яривал бүр холдоно. Нэгэнт, АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт өчигдөр АН-ын генсекийн хувиар анхны мэдээллээ хийлээ. Тэрээр, цаг үеийн асуудлуудаар АН-ын байр суурийг тайлбарлсан. Гэхдээ, түүний мэдээллээс ойлгогдсон нэг чухал зүйл нь, цаашид АН-ын аливаа асуудал, байр суурь О.Цогтгэрэл биш С.Баярцогтоор илэрхийлэгдэх юм байна гэдэг байв. Товчхондоо, АН-ын дарга О.Цогтгэрэл генсекийн үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ
АН: Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов
Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн...
Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын төв асарт 30 рестораны 200 гаруй тогооч 18 улс, үндэстний хоол, уух зүйлсээр үйлчилнэ
Өөрсдөдөө халтай хуулийнхаа “өргөс”-ийг түүх ганцхан боломж ГИШҮҮДЭД үлдлээ
Нарагийн бодлыг хэн, юу өөрчлөв?
Ирэх даваа гарагаас төрийн байгууллагууд 07:00-17:30 цагийн хооронд ажиллаж, нэг өдөр зайнаас ажиллана
Бямба гарагийн өглөөнөөс Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно
Улаанбаатар хот бол залуусын хот, урлагийн уур амьсгал, баярын үеийн уламжлалт арга хэмжээ өвөрмөц санагддаг
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо
Скүүтер, мопедоор зорчиж яваа хүнд жолооч нар авто замын баруун хөвөөг чөлөөлж өгөх зохицуулалттай болж байна
Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн төслийг УИХ баталбал Цэцэд өргөдөл гаргана
МАН-ын генсек Я.Содбаатар олимпод Монголын багийг ахална
Mezone аппликейшны анхны уран бүтээл “Тамын диваажин” ОАУСК нээлтээ хийнэ
Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ
Тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдэд 6984 литр түлш олгоод байна
Нэр бүхий этгээдээс 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авчээ
Ерөнхий сайд "Татварын багц" хуулиа эгүүлэн татав
Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад амыг нь барьдаг харгис татвар
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?
1551 байршилд камер ажиллаж байна. Үүнийг 1856-аар нэмэгдүүлнэ
"Намайг дагуулаад яваач" драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан
Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэхийг 56.4 хувийн саналаар дэмжлээ
Д.Пүрэвдаваа: Энэ хууль батлагдвал нэлээд олон гишүүн Ерөнхийлөгч болон намаас хараат болно
ТАНИЛЦ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр
Чуулганы ирц: Чөлөөтэй дөрөв, есөн гишүүн гадаад томилолттой байна
Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно
"БНСУ-ын иргэн осгож нас барсан байж болзошгүй" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ
"НАР-АНИР" ХАМТЛАГ БНСУ-Д БОЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ФИНАЛЫН ШАТАНД ШАЛГАРЧЭЭ
“Харбины гэрээг шалга” гэсэн Б.Батцэцэгийн кнопны цаана эдийн засаг сүйрэх эрсдэл байна
Үе үе Ерөнхийлөгчөөс илгээдэг Элсний 13 намдаа л гай болдог...
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.