Нарагийн бодлыг хэн, юу өөрчлөв?

1 цаг 28 минутын өмнө

Нарагийн бодлыг хэн, юу өөрчлөв?

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг талархан дэмжиж буйгаа илэрхийлж, "Би яг ийм хууль санаачилж байсан юм" хэмээсэн билээ.

Хачирхалтай нь сүүлийн хоёр өдөрт тэрээр гэнэт л уг хуулийг улайран эсэргүүцэж, бүр УИХ-ын даргыг хүртэл огцруулна хэмээн цамнаж эхлэв.

 

Үүнийхээ шалтгааныг парламентын дархлаа, ардчилал гэх мэт өөрөө ч яг сайн ойлгож байгаа эсэх нь тодорхойгүй тайлбарлах аж. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн байр суурийг яг хэн, яг юу гэнэт өөрчлөв гэсэн асуулт Төрийн ордонд яригдаж эхэлжээ.

 

Б.Мичидмаа

sonin.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.