
Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,080 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,672 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 810 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, өмчлөх эрхийн эсрэг 111, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, эдийн засгийн эсрэг 11, хүний амьд явах эрхийн эсрэг 9, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, авлигын эсрэг болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 4, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.
Өмчлөх эрхийн эсрэг 111 гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, хулгайлах 45, залилах 36, дээрэмдэх 8, хөрөнгө завших 6, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, мал хулгайлах 6, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:
- “М....” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, үйлдвэрийн байрандаа гурилын хүчиллэг байдлыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн гидроксид, этилийн спирт гэх химийн хорт, аюултай бодисуудыг хууль бусаар бусдаас худалдан авч, ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- “О...” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, “төмрийн хүдэр боловсруулах” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн карбонат, гипохлорит зэрэг химийн хорт аюултай бодисуудыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Сум дундан анхан шатны шүүхэд;
- Д.З нь “С...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 22 ширхэг падаанаар 1,8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 189,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Э нь “Б...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 19 ширхэг падаанаар 2,3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 236,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
- Д.Б нь “Х...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2 ширхэг падаанаар 3,5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгинй хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр, өөрсдөө хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр У... нэртэй зочид буудлын өрөөнд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Д.Н нь Эрүүл мэндийн яамны харьяа Х... төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Д...” ХХК-ийн захирал Д.Б-тэй гэрээ байгуулж, 2006 онд үйлдвэрлэгдсэн, эмнэлгийн оношилгооны зориулалттай аппарат болох компьютер томографыг 400 сая төгрөгөөр худалдан авч, “Д ...” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Д нь ... дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 194,6 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий богосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
- Ж.Э нь Нийслэлийн өмчит “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр албан тушаалаас нь чөлөөлж, өөр хүнийг гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэр бүхий иргэдийг ажилд авах, мөнгөн урамшуулал олгох, ажлаас халах, ээлжийн амралт олгох болон компанийг төлөөлж иргэд, хуулийн этгээдүүдтэй ажил гүйцэтгэх, түрээс, худалдан авах гэрээнүүдийг байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргаж дураараа аашилсан,
Мөн холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “К...” ХХК-тай 210 сая төгрөгийн гэрээг шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон, эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулах, өөрийн хамаарал бүхий “Б....” ХХК-ийн зохион байгуулсан үйл ажиллагааны зардалд 65,1 сая төгрөгийг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Нийтийн албан тушаалтан дураар аашлах), 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад, өөртөө давуу байдал бий болгосон)-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Эх сурвалж: УЕПГ




Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ
Дөрвөн настай хүүхэд үхрээ хариулж яваад мориноосоо унаж амиа алджээ
Өнөөдрөөс сүлжээ дэлгүүрээр НӨӨЦИЙН МАХЫГ худалдаалж эхэлнэ
"Сумын сурагчид улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцдог болно"

Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ТАНИЛЦ: Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд
Эцэг эхийн зөвлөл нэрээр баяр тэмдэглэж, мөнгө хураахыг хориглоно
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
“Тод Мөр-IV” Эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна
Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ
ҮНЭ ХАНШ: Ямааны арьс 60 мянга бол хонины нэхий 3000, ноолуур 170.000-208.000 төгрөг байна
Сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд: Паспортын дамчин” нэвтрүүлэгтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамаатай ямар баримтуудыг ил болгов?
Шатаж байсан гэрээс цагдаагийн алба хаагч А.Баярхүү, Д.Даваадаш нар хоёр иргэнийг гарган авч амь насыг нь аварчээ
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй үзэж зөвөлгөө өгч байна
Эхнэрээ зодсон иргэн Цагдаагийн шаардлага биелүүлээгүй учир резинэн сумтай буугаар буудсан
“СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” ӨДӨРЛӨГ ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛИАС ЭХЭЛЛЭЭ
УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй
ОУПХ-ны зөвлөмжтэй, зөвлөмжгүй Монгол Улс дотоод асуудлаа өөрсдөө л шийднэ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
О.Цогтгэрэлийн арчаагүйгээс болж Ардчилал аюулд орлоо...
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ
Улаанбаатарт +12 хэмийн дулаан байна
"МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноов
ХУДАЛ: О.Оюунцэцэгийг "Интерполоор эрэн сурвалжлаагүй"
Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлж, 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэв
Г.Уянга: Эрчүүдийн өс
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын төв асарт 30 рестораны 200 гаруй тогооч 18 улс, үндэстний хоол, уух зүйлсээр үйлчилнэ
Өөрсдөдөө халтай хуулийнхаа “өргөс”-ийг түүх ганцхан боломж ГИШҮҮДЭД үлдлээ
Нарагийн бодлыг хэн, юу өөрчлөв?
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.