“Орлон тоглогч”-ийн, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

2 цаг 2 минутын өмнө

Тэрбээр хамгийн сүүлд найруулагч Т.Алтантуяагийн “No drug” цувралаар мөн үзэгчидтэй “уулзсан”


“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна.

Адал явдалт “МАД” уран сайхны кинонд жүжигчин Ч.Түвшинтөгс продюсероор ажилласны зэрэгцээ гол дүр бүтээжээ. Түүний хувьд “Зэв” фильмийн “Гэгээн учрал”, “Red point media”-гийн “Үүрдийн хайр” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүнчлэн түүнийг найруулагч Б.Амарсайханы “Орлон тоглогч” олон ангит киноны Хосоо, “Боловсрол суваг” телевизийн “Надад ирээгүй хайр” олон ангит киноны Алдарын дүрээр нь үзэгчид андахгүй. Тэрбээр хамгийн сүүлд найруулагч Т.Алтантуяагийн “No drug” цувралаар мөн үзэгчидтэй “уулзсан”. Тэгвэл энэ удаа “МАД” уран сайхны кинонд цоо шинэ дүр төрхөөр дэлгэцнээ гарах гэж байна.

Ташрамд дурдахад, “МАД” уран сайхны киноны найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдвард Ондар, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, “Эрхэм элч” продакшны жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.