Дизель түлшний үнэ 6400 төгрөгт хүрэх үү?!

2 цаг 7 минутын өмнө

Дизель түлшийг өнгөрсөн сард 3-р сарынхаас 2 дахин өндөр үнээр буюу тонн тутмыг 1400 америк доллараар худалдаж авсан.


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнө нь байгаагүй хүнд сорилтуудтай нүүр тулах нь. Нөхцөл байдал хэр зэрэг хүндрэхийг бид хэлж мэдэхгүй. Дизель түлшийг өнгөрсөн сард 3-р сарынхаас 2 дахин өндөр үнээр буюу тонн тутмыг 1400 америк доллараар худалдаж авсан.

Харин ирэх  5-р сарын үнэ 1700 америк долларт хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл нэг литр дизель түлш нэг сарын өмнө 3200 төгрөг байсан бол өнөөдөр 4400 төгрөг болсон нь 1200 төгрөгөөр нэмэгджээ. Тэгэхээр тавдугаар сард 6400 төгрөгт хүрэх эрсдэл үүссэн. Засгийн газраас гаалийн татварыг тэглэхээс эхлээд яаралтай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. ОХУ- руу Г.Дамдинням сайдыг эрчимтэй яриа хэлэлцээр эхлүүлэхээр томилж явуулсан байгаа. Уулзалтууд хийгдэж дууссаны дараа сайдыг ирэхээр мэдээлэл авч дараагийн арга хэмжээгээ авна хэмээн ярилаа.

Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ болон, махны үнэ өсөөд буй. Тэгвэл ирэх сараас эхлэн дизель түлш, шатахууны үнэд өөрчлөлт орвол ард иргэдийн халаас нь улам нимгэрэх цаашлаад эдийн засгийн хүндрэлүүд гарах эрсдэлтэй байдалд хүрч болзошгүй юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.