Гаалийн бүрдүүлэлт хийдэг гурван ажилтныг хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан гэв

1 цаг 24 минутын өмнө

Авилгатай тэмцэх газраас Замын-Үүд дэх



Авилгатай тэмцэх газраас Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. 

Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт "АТГ-аас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ий өдрөөс эхлэн Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн нийт гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдаас их хэмжээний хахууль авсан, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд АТГ-ын мөрдөгчид өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Сайншанд сум, ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжүүлэн хийж байна. 

Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. 

Нийт 40 гаруй гаалийн улсын байцаагч болон гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж, ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан мөрдөн шалгах, нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн этгээдийг саатуулан баривчлаад байна. Үүнээс гурван этгээдийг яллагдагчаар татаад байна" гэлээ. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.