Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

1 цаг 48 минутын өмнө

Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна.

 

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна.

 

Адал явдалт “МАД” уран сайхны кинонд “Эрхэм элч” продакшны захирал, Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн дүр бүтээжээ. Театр, хошин урлагийн нэрт жүжигчин тэрбээр дэлгэцийн урлагт ч “Халуун сэтгэл”, “Помогите нам”, “Жексон амьд”, “Говийн домог”, “Миний муу аав” гэхчилэн уран сайхны кинонд дурдалгүй өнгөрч боломгүй тод дүрүүдийг бүтээсээр буй. Энэ удаа “Зэв” фильмийн “МАД” уран сайхны киноны дүрээр үзэгчидтэй “уулзах” гэж байна.

 

 

 

Ташрамд дурдахад, “МАД” уран сайхны киноны найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар,“Орлон тоглогч”, “Надад ирээгүй хайр” олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.