
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Авлигажуулсан Монгол” сэдвийн хүрээнд гишүүдийн асуултад хариуллаа. АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Б.Жаргалан, Ш.Бямбасүрэн нар ямар асуулт тавьж, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Монгол Улс авлигажсан улс боллоо. Энэ дүгнэлттэй санал нийлж байна уу. Гэхдээ авлигажсан, авлигажуулсан хоёр ялгаатай шүү. Тогтолцооны өөрчлөлт яаж хийгдэх вэ?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Авлига бүх монгол хүний эдлээгүй боломж, идээгүй талх, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл. Тийм учраас миний санаачилсан “Эрх чөлөөний дөрвөн зам”гэдэг нь авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм. Авлигын гэмт хэргийг бууруулах, үр дүн гаргана гэвэл өнөөдрийн тогтолцоогоор тэнд хүрэхгүй. Уг үндсээр нь устгахын төлөө ажиллах нь төрийн захиргааны байгууллага хийгээд бүх ард түмний хүсэл эрмэлзэл. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тиймээс мэдээ, мэдээллээр хангаж, уг үндсээр нь устгахын төлөө бодит санаачилга гаргаж байж үр дүнд хүрнэ. Засгийн газар маш олон нотлох баримттай, үндэслэлтэй хэргүүдийг хууль хяналтын байгууллага руу илгээж байсан ч тэнд очоод гацчихдаг. Тиймээс эрх мэдлийг сааруулахын тулд Зөвшөөрлийн тухай хуулийг санаачиллаа. Мэргэжлийн холбоод руу ажлыг нь өгнө. Иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, эрх мэдлийг төвлөрүүлэхгүй ажиллах нь манай Засгийн газрын ажил. Авлигач гэж хэдэн хүнийг цоллох нь үр дүн биш. Авлига өөрөө Монголын дайсан. Авлигатай тэмцэх ажилд манай Засгийн газар манлайлж ажиллана. Улсын бүртгэлийн багц хууль, авлига ашиг сонирхолтой холбоотойгоор хэн энэ тендерт ялсан бэ гэдгийг “opendata”-гаас хардаг болсон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар 680 мэдээллийг ил болголоо. Шилэн ажиллагаагаар 820 мянган мэдээллийг ил болголоо. Түүний хүчинд өнөөдөр “ChatGPT”-гээр кирил үсгээр хайлт хийгээд мэдээлэл авч байна шүү дээ. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж, авлигын эсрэг эхлүүлсэн ажлаа дуусгах гэж би Ерөнхий сайд болсон юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Туулын хурдны зам бол түгжрэл бууруулах шийдэл байсан. Гэтэл АН-ын хэдэн нөхөд улстөржсөөр байгаад гацаачихлаа гэж байна. Нээлттэй ил тод байх, тендер зарлах гээд бүгдийг үгүйсгэчихлээ?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Авлигын асуудлаар О.Цогтгэрэл даргатай огт улстөржихгүй. Авлигыг бүгд өөгшүүлсэн. Танай намд ч байгаа. Манайд ч байна. Энэ нөхдөөсөө яаж салж урагшлах вэ гэдэгт золбоотой ажиллацгаая. Би бол унаж босоод, уруудаж өгсөөд, үхэл амьдралын заагаас эргэж ирсэн хүн. Элдэв шунал тачаал алга. Тиймээс золбоотой ажиллана. Надад таньдаг атаман байхгүй. Кино драм үзүүлэхгүй. Нэг компанийг магтаж, муулж явахгүй. Ажлаараа харуулна. Танай, манай намд байгаа авлигатай хамтдаа л тэмцье. Би төсөл гацаагч биш, төсөл хөдөлгөгч. Олон жилийн дуусаагүй яриаг дуусгаж, “Орано майнинг” дээр орчин үеийн боловсролтой залуусыг урьж, ямар ч өр төлбөр ногдохгүй орчин үеийн гэрээ хийсэн хүн. Тиймээс төслийг явуулахад буруу арга хэлбэр ашиглахтай эвлэрэхгүй. Хууль хяналтынхан эргэлзээг тайлж, эцсийн цэгийг тавьтал зогсоо гэж хэлсэн. Авлига, ашиг сонирхлын зөрчил байна уу. Гоё нэрний цаана мега тендер, хулгай байна уу. Үндэсний зөвшилцөл байх ёстой. Том төслийг үргэлж дэмжинэ. Харин эргэлзээтэй байвал тэр асуудалд цэг хатгаж байж л урагшаа явна. Ямар ч тохиолдолд нэг юанийн эргэлзээгүй болж байж явуулна. Туулын хөвөөнд өссөн хүний хувьд энэ төсөлд хатуу байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Сүүлийн 10 жилийн авилгажсан тогтолцоо руу явж байна. Та сар гаруйн өмнө намынхаа Их хурал дээр чөлөөлье гэж байгаад дөрвөн хүний нэрийг оруулж ирсэн. Таны шударга ёсны илд хэвээрээ байна уу. Засгийн газар бүрдээд уусаад алга болчихсон уу. Ерөнхийлөгчөөс, бусад улстөрчдөөс танд дарамт шахалт байдаг уу. Улс төр хөлийг чинь тушчихаад байна уу?
Ерөнхий сайд Н.Учрал:
-МАН-ын дүрэмд заасны дагуу шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон бол намын гишүүнээс нь түдгэлзүүлдэг. Намын Хяналтын хороондоо намын дарга, гишүүн хэн ч бай ёс зүйн зөрчил гаргасан, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсон болзошгүй хүмүүсийг хянан шалгуулахаар өгдөг. Тэр журмаараа би өгсөн. Намын дүрмээ би хэрэгжүүлж байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр анд найз, ах дүү, амраг садан хэнийг ч хамгаалах ёсгүй. Миний удирдах арга барил заримд нь таалагдахгүй байна. Би хундаганы ард асуудал шийдэж үзээгүй. Тиймээс зарим хүмүүс надтай уулзаад учраа олохгүй байх шиг байна. Битгий уулзаарай гэж хэлье. Би өөр арга барилаар ажиллана.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
- Авлигатай тэмцэх нь МАН-тай л тэмцэнэ гэсэн үг. Та намын гишүүдтэйгээ тэмцэж чадах уу. 2016 онд танайх засаг барихдаа сая, саяар ярьж байсан бол одоо их наядаар, зуу, зуун сая ам.доллар ярьж байна?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Арван жилийн өмнө бид мөнгө яаж олох вэ гэж боддог байлаа. Өнөөдөр бонд босгоод, хөрөнгө оруулалт татаад босгоод байна. Гэтэл босгосон мөнгөө юунд зарцуулах, ард түмний хяналт дор шударгаар зарцуулахгүй явсаар хэт баян, ядуу гэсэн хоёр бүлэгт хуваагдчихсан. Энэ бол миний эмзэглэдэг асуудлын нэг. Ерөнхий сайдын ажлаа аваад үүнийг уг үндсээр нь устгахын төлөө ажиллаж байна. Миний зоригт бүү эргэлз. Зориг, үйл хэрэгт минь харин та бүхэн нам гэж талцахгүйгээр хамтдаа байгаарай. Би намынхантайгаа тэмцэнэ.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:
-Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс төрийн өндөр албан тушаалд суусаар байна. Энэ талаар таны бодол юу вэ. ЖДҮ-гийн зээлийг танай намын гишүүд авч байсан. Гэтэл энэ хүмүүс өндөр албанд сууж байна. Тэр зээл авсан хүний нэг хүн нь та өөрөө. Ийм учраас л төрд итгэх итгэл буураад байна шүү дээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Би эмээтэйгээ өссөн хүүхэд. Эмээ минь өглөө болгон “Төрийн минь сүлд өршөө” гэж сүү өргөдөг байлаа. Төрийн өндөр алба хашиж буй хүн үлгэрлэлтэй, манлайлалтай байх ёстой. Төрийнхөө нэр хүндийг сэргээхийн төлөө бидний үеийнхэн хичээе. Өөрт тавих шаардлагаа ч өнөөдрийг хүртэл өндөр тавьсаар ирсэн. УИХ-ын танхимаас хууль төрдөг байх ёстой, хулгайч биш. Улс төрд олон жил яваа хүн ард түмнээр шүүлгэх, шүүмжлүүлэх нь байдаг л зүйл. Би эдгээр тусгай сангуудын мэдээллийг ил болгосон хүн шүү дээ. Зах зээлд шилжсэн цаг үеэс хойш миний аав, ээж хоёр ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж энд хүрсэн. Хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг гэдгийг өөрсдийн амьдралаараахаруулсан. Хөдөлмөрлөж буй хүн бүхэнд тээг садаа болдог дүрэм журмыг чөлөөлж өгөхсөн гэдэг итгэл үнэмшлээр хүн болж хүмүүжсэн. Надад нуугдаад байх зүйл нэг ч байхгүй. Миний ахуй амьдрал, гэр бүл, бизнес, хөрөнгө орлого гээд бүх зүйл нүдний өмнө ил. Цаашдаа ч энэ зарчмаа барьж ажиллана.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Монгол Улс ардчиллын биш авлигын баянбүрд болжээ. Авлигатай уран үгээр биш учир шалтгаанаар тэмцэх ёстой. Монголын төр авлигатай тэмцэх тэмцэлд бууж өгчээ. Таны үг, үйлдэл зөрж байна. Газар олголтын асуудлаар Түр хороо байгуулахыг дэмжих үү?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Авлигатай тэмцэх ажилд би амархан бууж өгөхгүй. Та ямар амархан бууж өгдөг юм бэ, Баатархүү сайд аа. Миний ажлыг та авахдаа “Таны эхлүүлсэн цахимжилт, E-mongolia, шилэн ажиллагаа бол авлигыг бууруулах үг үндсийн шийдэл байжээ” гэж хэлж байсныг тод санаж байна. Би уран ярихгүй. Гэхдээ хийсэн ажлаа бахархалтайгаар ярьдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс цахим засаглалыг индексээр урагшилсан юм. Нээлттэй засаглалын индексээр урагшилсан. Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалт ч үүнийг үнэлсэн. Цахимжилтыг амилуулъя гэвэл таны ярьдаг бүртгэл, газар олголт зэргийг бүгдийг нь блокчэйн дээр оруулъя. Дараа нь бүх хамаарал тогтоогдоод явна. Монголд ардчилал байгаа. Авлигын баянбүрд гэж ярьж болохгүй. Ард түмэн ардчиллын төлөө үзэл санаатай. Бид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг азтай хүмүүс шүү.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 79 (7821)



Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
Пүрэв гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана
Г.Азбаяр: Хүүхэд, залуусын дунд хар тамхи газар авсан юм байна гэдэг дүгнэлтэд 100 хувь хүрсэн
Б.Сувд-Эрдэнэ уртын харайлтын төрөлд 11 дүгээр байрт шалгарлаа
102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шүүх хурал ирэх сарын 11-нд болно
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
Ослын улмаас 2 хүний амь насыг хохироосон шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ
ҮНЭ ХАНШ: Өнөөдрийн байдлаар ноолуур 190-210 мянган төгрөгийн үнэтэй байна
Б.Жавхлан, П.Ганзориг нар Байнгын хороодын даргаар сонгогдов
О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
Тавдугаар сарын 18-наас халуун усыг 10 хоног тасалж засварын ажлыг эхлүүлнэ гэв
Чуулган: Сэлбэ дэд төвийн нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө
150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой
ТТАХНЭ олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монгол Улс дахь анхны төрийн өмчийн эмнэлэг боллоо
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ
Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна
Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.