Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо

2 цаг 39 минутын өмнө

АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүллээ.

 АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ.

АН-ын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ. НИТХ-ын дарга А.Баяр НИТХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт товлосон НИТХ-ын Ээлжит VII хуралдааныг хойшлууллаа.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.