Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ

1 цаг 48 минутын өмнө

Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл жалга руу унасан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу орж зорчиж явсан 1 хүн гэмтсэн хэрэгт тус аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.