Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

2 цаг 42 минутын өмнө

Энэ сарын 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж

Энэ сарын 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж, 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 07-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2
  • 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи:

  • Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
  • 28, 30-нд Алтайн салбар уулсаар,
  • 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан,
  • Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.
  • 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

  Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 30-нд бага зэрэг сэрүүснэ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.