
Өнөөдөр “Монгол генерал”-ын өдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цолыг анх удаа олгосон түүхтэй. Тэр цагаас хойш 82 жилийн хугацаа өнгөрчээ. “Монгол генерал”-ын өдрийг тохиолдуулан “Зууны мэдээ” сонины зочноор уригдаж байсан генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эздийн ярилцлагаас онцлон хүргэж байна.
Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба: "Монгол генералын өдөр"-ийг 1996 оноос тэмдэглэж эхэлсэн
-Монгол Улс төрт ёсныхоо уламжлалаар бол жанжин тодруулж цэрэг, захиргаа, аюулгүй байдлын удирдлагаа хангаж ирсэн. Харин БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан цэргийн зүтгэлтнүүдэд генерал цол олгох шийдвэр гарч байсан. Тухайн үед улсыг батлан хамгаалах салбарын тэргүүлэгч албан тушаалтнууд, командлалын удирдагч нарт олгож байсан. Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цолыг олгосон түүхтэй. Тэр цагаас хойш 82 жилийн хугацаа өнгөрсөн байна. “Монгол генерал”-ын өдрийг тэмдэглэх, олон нийтэд сурталчлах ажил 1996 оноос эхэлжээ. Яагаад гэвэл тухайн үеийн нийгмийн шилжилтийн үед цэрэг батлан хамгаалах, тогтолцоогоо шинэчлэх явцдаа монголын өөрийгөө хамгаалах хүчнээ дэлхийн жишиг чиг хандлагад нийцүүлж, генерал цол байх ёстой. Цолыг өндөр шалгуур, хэм хэмжээстэй олгох ёстой. Зэвсэгт хүчин, хууль хүчний байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчний өсөн нэмэгдэх карьер, хөгжлийн чиг хандлага болгон хөгжүүлж ирсэн. Өнгөрсөн 82 жилийн хугацаанд 240 орчим эрхэмд энэ цолыг олгожээ. Эрхэм генералууд маань дипломат албанд болон Монголын боловсролын салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Аюулгүй байдлын хүчтэй засаглал, төрийн зөв, оновчтой бодлого, олон нийтийн оролцоо, ухамсар, эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал нь үндэсний аюулгүй байдлын бат бөх үндэс болдог. Иймээс өнөөгийн гадаад орчны нөлөөлөл нь Монгол Улсад шууд бөгөөд хүчтэй тусаж байгаа ч үүнийг зөвхөн эрсдэл гэж харах бус, харин дотоод чадавх, бие даасан байдлаа нэмэгдүүлэх боломж гэж давхар харж асуудлуудаа эрэмбэ дараалалтайгаар авч үзэх шаардлагатай. Монголын төрт ёсны 2200 жилийн түүхэн уламжлал нь өөрийн цэрэг, армийн хүчээр тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хамгаалж ирсэнд оршдог. Ялангуяа өнөөгийн геополитикийн эгзэгтэй, ээдрээтэй, таамаглашгүй байдал, аюулгүй байдлын эрс өөрчлөлтөөс улбаалан олон улсын төдийгүй улс хоорондын гэрээ хэлцэл, найрамдал, итгэлцэл хэврэг болсон үед улс үндэстэн өөрийн хүч чадал, өөрийн цэрэг, армидаа найдахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Нөгөө талаас, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улс орнууд эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын бататган бэхжүүлэхэд төр, нийгэм, иргэдийн хамтын хүчин чармайлт, эв нэгдэл, бүх нийтийн оролцоог нэн тэргүүнд тавих болсон. Учир нь аливаа аюул заналхийлэл, хямралыг нийт үндэстнээрээ даван туулах “сөрөн тэсвэрлэх (national resilience) стратеги” чухал бөгөөд үр нөлөөтэй болохыг сүүлийн үед явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөн, гамшиг, хямралын туршлага, сургамж нотлон харуулж байна. Тиймээс орчин цагийн Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлого ч бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоо, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай нягт уялдаатай явагдаж байна.
Хошууч генерал Б.Эрдэнэбат: Генерал цол хүртсэнээ өвөг дээдсийн минь буян, хөх тэнгэрийн ивээл гэж боддог
- Миний бие 2021 онд БНӨСУ-д Сектор командлагчаар үүрэг гүйцэтгэж байхдаа Бригадын генерал, 2024 онд Кипр дэх энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа хошууч генерал хэмээх эрхэм цолыг Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагчийг зарлигаар хүртсэн. Энэ бол үе үеийн энхийг сахиулагч дайчдын минь нөр их үүрэг гүйцэтгэлтийн илэрхийлэл гэж боддог. Би 1992-1996 онд ЦИС-ийн Ерөнхий цэргийн “Команд штабын офицер” мэргэжлээр төгсөж, цэргийн сургуулийн сонсогчоос хошууч генерал хэмээх эрхэм хүндэт цэргийн цолыг хүртэхэд Зэвсэгт хүчиндээ тасралтгүй 34 жил алба хаажээ. Цэргийн мэргэжлийг сонгох, өдий зэрэгтэй явах хувь заяа, зам мөрийг миний хайртай ээж минь бий болгожээ. Бидний үе Монгол Улсад ардчилал, хүний эрх дээдэлсэн анхдугаар үндсэн хуулиа баталсан 1992 онд ЦИС элсэн орж, Ардын Армийн цомхотгол, Монгол Улс өөрийн улсын бие даан батлан хамгаалах, эрх зүйн үндэс суурийг тавих нөр их ажлын цаг үед сонсож амьдрал минь өнгөрсөн. Монгол Улс Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт Хүчинтэй байна гэж”тунхаглан оруулж өгсөн тухайн үеийн цэргийн дарга нараараа үнэхээр бахархаж, хүндэлж явдаг. Ингэснээр хуучин ЗХУ-ын цэргийн стратеги, төлөвлөгөө, тухайн үеийн бүх хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийх шаардлага үүссэн. Энэ нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн тухайн үеийн цэргийн удирдлага, дарга нарын гавьяаг үнэлж баршгүй, хойд залуу үе бид, бидний залгамж халаа залуучууд үеийн үед мартах ёсгүй гэж боддог. Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхэнд бидний бүтээн бий болгосон “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх нэр алдрыг дуурсагдах түүхэн замналыг бүтээсэн, хамт мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн үе үеийн энхийг сахиулагч дайчдаараа байнга бахархаж явдаг билээ. Мөн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үүд хаалга нээж өгсөн БХЯ, ЗХЖШ, төр засаг, үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Командлагч нарт байнга талархаж, хүндэтгэн ёслох үүрэгтэй гэж боддог. Хүний нутагт олон аавын хөвгүүд, охидыг удирдаж явахад тэдний аавын оронд аав, ээжийн оронд ээж болж явах нь гагцхүү багийн захирагч нар л ойлгодог. Миний баримталдаг зарчим өөрийн цэргүүдийн санаа бодлыг сонсож, залуу үеэ хүндэлж, тэдний ирээдүйд сайн дарга болоосой гэж хүсдэг. Аливаа зүйлийг аль болох багаар, өөрийн сурч мэдсэн, туршлагаа залуучуудтайгаа хуваалцаж, дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлэхийг хичээдэг. Бие хийх ажлыг өөрөө үлгэрлэн үзүүлэхийг хичээдэг. Дэлхий дахинд аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж, зэвсэгт мөргөлдөөн дэлхийн өнцөг булан бүрд өрнөж байгаа өнөө үед ахмад үеийн зөвлөмж, залуу үеийн шинэлэг сэтгэлгээг анхаарч явах цаг бидний өмнө тулгарч байна.
Хошууч генерал Р.Сүхбат: Генерал цол хүртсэнээ их хувь заяа гэж ойлгодог
- Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 онд Монгол Улсын бригадын генерал цол, 2016 онд хошууч генерал цол хүртсэн. Энэ бол их хувь заяа. Би 1982 онд Ардын армийн эгнээнд орж ирснээс хойш байлдагчаас хошууч генерал хүртэлх бүх цолыг зүүж, буудагч албан тушаалаас ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга болтлоо ажиллажээ. Энэ бол яалтгүй ч миний сонгосон зам мөр. Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй ч гэж ярьдаг л юм. Зарим талаараа яахын аргагүй үнэн л дээ. Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж Монгол Улс Үндсэн хуульдаа тунхаглан оруулж өгсөн. Ингэснээр социализмын үеийн бүх хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийх шаардлага үүссэн. Энэ бүх өөрчлөлтүүдэд манай салбарын дарга, удирдлагуудын хичээл зүтгэл их шингэсэн. Ш.Жадамба сайдаас эхлээд олон сайхан эрхмийг энд дурдаж болно. Тэд өнөөдрийг бүтээхэд үнэтэй гавьяа байгуулсан. Үндсэндээ ХХI зууны Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Энэ хүмүүсийн түүчээ болж, генерал цолыг нь зүүсэндээ баяртай байдаг. Миний олон амьдралаа зориулсан Зэвсэгт хүчин хэчнээн сайхан салбар гээч. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс л ойлгоно доо. Хажуугаар байлдагч хүү гүйгээд гарахад ч хайрламаар шүү дээ. Үүрэг аваад “Ойлголоо” гээд зогсож байгаа офицер, ахлагч ч гэсэн хайрламаар. Яагаад гэвэл тэдний хамгийн эцсийн зорилго нь эх орноо хамгаалахдаа учир байгаа юм. Миний өдийг хүртэл баримталж ирсэн зарчим бол ерөөсөө л хүнтэй хүнлэг ёсоор харьцах юм. Цэрэг, дарга ч байсан хүндэлж харьцаж байж эргээд хүндлэлийг нь олдог. Хүндлэл хүндлэлээ дагуулдаг. Өөрөөрөө үлгэр дуурайлал болж байж бүхнийг зааж сургадаг ийм л зарчмаар ажиллаж ирсэн байна. Эргээд харахад ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө л зүтгэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.04.28
Хошууч генерал О.Энхбаяр: Хүндлүүлж, хүлээн зөвшөөрөгдөж байж цэргийн дарга болдог
-Ажилласан жил, туршлага дээр тулгуурлаж цэргийн албан хаагч хүн албан тушаал ахиж, цол нэмдэг. Бас нэг талаар ажил мэргэжлийн үзүүлэлт юм. Хүнд урам зориг нэмэхийн зэрэгцээ хариуцлагажуулна. Мөн шударгаар өсөн дээшлэх боломжийг олгож байдаг даа. Нийгмийн өөрчлөлт давалгаа армийг чадваргүй болгож, хүчин мөхөстүүлсэн тал бий. Миний хувьд нэгэнт сургуулиа төгсчихсөн, цэргийн тангараг өргөчихсөн учраас тэр давалгаанд армидаа үлдсэн хүмүүсийн төлөөлөл. Бидний үеийнхний үүрэлцсэн зүйлийг дээд ахмад үе, доод залуу үе маань үүрэлцээгүй гэж хэлэхгүй. Гэхдээ бид нар шиг салаа салбарт ажиллаж байсан хүмүүс цөөн. Цэргийн дарга хүн аливаа зүйлийг мэддэг, чаддаг, үлгэрлэдэг байх хэрэгтэй. Үгүй бол дандаа даргалаад, захираад байвал ажил явахгүй. Араас тань даган дуурайгаад, өгсөн үүрэг даалгаврыг чинь биелүүлээд явах хүнд итгэл төрүүлэх хэрэгтэй. Бага албан тушаалаас эхлээд олон шат дамжин ажиллаж байгаад өндөр албан тушаалд очсон хүн доор ажиллаж байгаа хүнийхээ зовлон жаргалыг илүү мэддэг юм даа. Тэгэхээр мэдлэг чадвараа байнга тордож, орчин үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хичээж ирсэн. Тэгэхгүй дандаа нэг арга барилаараа 1970, 1980-аад онд сурсан эрдмээрээ байгаад байж болохгүй. Харин цэргийн ерөнхий зарчим болох захирах, захирагдах зарчим өөрчлөгдөхгүй байх ёстой. Энэ нь дандаа захирч байна гээд өндөр дуугаар тушаал өгөөд байхаас илүүтэй хүнд хүндлэгдэж, хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Дандаа номхон зогсоогоод байхаасаа илүү өөрийгөө сайн ойлгуулж, мэдрүүлдэг байх нь чухал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.3.17
Бригадын генерал Г.Болор: Нийт эмэгтэйчүүдэд итгэл найдвар, урам зориг хайрласан том шийдвэр боллоо
Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Бригадын генерал цол хүртээсэн нь Монгол Улсын болон Зэвсэгт хүчний түүхэнд анхны эмэгтэй генерал болсон юм.
Г.Болор нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас анх удаа томилогдон ажилласан бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг алба хаагч юм.
Тэрээр “Эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж, алтан амиа зориулж байсан өвөг дээдэстээ энэ баярын өдөр мэхийн ёсолж байна. Мөн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын өдрийг мөрдөс нэгт нийт цэргийн албан хаагчдадаа хүргэж байна. Сэтгэл зүрхээ зориулан халуун цэгт үүрэг гүйцэтгэн дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа энхийг сахиулагчдадаа энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Шинэ зууны шинэ жилийн эхэнд миний бие Монгол Улсын хүндтэй цолыг хүртэж байгаадаа баярлаж байна. Мөн Монголынхоо ард түмэнд, нийт эмэгтэйчүүддээ түүхийн шинэ хуудас нээсэндээ баярлаж буйгаа хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс илэрхийлж байна. Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд 28 дахь жилдээ зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд зэвсэгт хүчний мэргэжлийн сургалт, бэлтгэлийн чиглэлээр дагнан ажилласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэлээ. Аль ч улс оронд жендэрийн тэгш эрх тэгшээр яригдах ёстой. Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, анх удаагаа төрийн дээд цолыг олгож байгаа нь нийт эмэгтэйчүүдэд итгэл найдвар, урам зориг хайрласан том шийдвэр боллоо" гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2022.03.21.
Бригадын генерал Д.Намсрай: Би аврагчдынхаа ажил амьдралын зовлон жаргалыг хамтдаа туулсан
Аврагчид дунд “На” генерал гэж хүндлэгддэг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Думаагийн Намсрай бол албандаа, аврагчдынхаа өмнөөс үргэлж өмөлзөж, хайрлан хамгаалж явдаг нэгэн. Эрхэм генералын онцгой байдлын албанд зүтгэсэн 30 гаруй жилийн тал нь аврах тусгай ангитай холбогдоно. Тэрбээр энэ салбартаа бүлэг, салбар, штабын дарга, захирагчаар ажиллаж, сүүлд өргөтгөж Монгол Улсын төдийгүй бүс нутгийн хэмжээнд аварч хамгаалах томоохон бүтэц байгуулахаар зорьж Үндэсний аврах бригад болгоход анхлан санаачилж гар бие хичээл зүтгэлээ зориулсан нь энэ цаг үед биеллээ олсон юм. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2018 онд аврах тусгай ангийг өргөтгөж Үндэсний аврах бригад болгосон нь онцгой байдлын албаны үсрэнгүй хөгжлийн нэг яах аргагүй мөн гэдгийг онцлох учиртай.
Тэрээр “Үндэсний аврах бригад бол миний хувьд их сургууль. ОБЕГ-ын дэд даргаар ажиллахдаа аврагчаас эхлээд бүхий л шатанд ажиллаж их том амьдралын сургууль төгссөн, тодорхой хэмжээнд бэлтгэгдсэнээ мэдэрсэн, азтай хэрэг. Арваад жилийн хугацаанд хоёр удаа захирагчаар нь томилогдохдоо аврагчдын ажил амьдралын зовлон жаргалыг хамтдаа туулсан даа.
Төгс хүн гэж байхгүй. Хүн бүхэнд сайн, муу зан чанар бий. Харин сайн тал нь давамгайлсан хүн бол аврагч юм. Аврагчид дандаа бусдын төлөө явдаг. Амьдралаа, гэр бүлээ, эрүүл мэндээ танихгүй нэгний төлөө золиосолдог. Бусдын төлөө нойргүй хононо, гал, ус руу ордог. Бусдын төлөө даардаг, халууцдаг тийм л хүмүүс. Мөн бусдын өмнөөс чичлүүлдэг.
Хүмүүсийн амьжиргаа дээшлэхийн хэрээр эрсдэл нэмэгдсэн. Тэр хэрээр онцгой байдлын байгууллага өргөжиж иргэдийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг хийсээр байна. Онцгой байдлын байгууллага өнөөдөр хүчирхэг болж чадсан. Яахав, манайхыг хөгжингүй орнуудтай айхтар харьцуулаад байгаа юм. Бид ойртож л яваа. Багаж хэрэгсэл хангагдах нэг өөр. Аврагчдын ур чадвар бол хаана ч очсон гологдохгүй. Ер нь аврагчдын үүрэг, аврах ажиллагааны технологи гэж нарийн зүйл бий л дээ. Тэр бүгдийг олон нийт ойлгодоггүй. Мэдээж аврагчид бүхий л хүч чадлаа дайчилна. Гэхдээ аврагчид өөрсдийн аюулгүй байдлаа хангах ёстой” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024.09.20.
Хошууч генерал Д.Чимэд-Юндэн: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг эргэж харах эгзэгтэй цаг ирсэн байна
Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан, доктор /Ph.D/ профессор, гавьяат хуульч, хошууч генерал тэрээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал өмнө нь ямар байсан, одоо ямар болчхоод байна вэ, цаашид яах вэ гэдэг асуултад хариулахдаа,
“Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх асуудал нэлээн яригдаж байгаад одоо шинэчлэх шатандаа орж байх шиг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өөрчлөх хэд хэдэн шалтгаан бий. Тэр дундаас хоёр чухлыг нь дурдвал манай улсын гадаад орчин буюу олон улсын нөхцөл байдал тэр чигээрээ өөрчлөгдлөө. Том гүрнүүдийн харилцаа хурцдаж өмнө нь амар амгалан, тайван сайхан байсан газар орон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж байна. Гадаад нөхцөл байдал хурцдаад ирэхээр дотоодод үүнийг дагасан шууд ба шууд бус өөрчлөлтүүд бий болно. Энэ гадаад, дотоод өөрчлөлтийн улмаас үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа эргэн харах нөхцөл мөн үү гэвэл мөн.
Түүнээс гадна манай хоёр хөршөөс эхлээд бусад олон улс орнууд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гол зарчмуудаа эргэн харж, өөрчилж байна. Иймээс өнөөгийн орчин нөхцөлтэй нийцүүлэн үзэл баримтлалаа эргэн харах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монгол Улсын үндэсний эрх ашигтай холбоотой гол асуудлуудыг маш тодорхой болгож гаргаж тавих хэрэгтэй. Дээр нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үүрэг, ролийг шинэ нөхцөл байдалтай уялдуулан цоо шинээр тусгаж өгөх шаардлагатай гэж боддог. Харин энд нэг таатай нөхцөл бүрдэж байгаа нь ҮАБ-ын үзэл баримтлалыг шинэчлэхээс авхуулаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэхэд Ерөнхийлөгч болон түүний тэргүүлдэг ҮАБЗ-ийн зүгээс ихээхэн хүчин зүтгэл гаргаж байгаа явдал юм. Ялангуяа Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр нь монгол орны экологийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байгаа цөлжилтийн эсрэг чухал хөтөлбөр бөгөөд НҮБ-ын зүгээс ихээхэн дэмжлэг авсан нь манай улсын нэр хүндэд сайнаар нөлөөлж байна. Мөн олон улсын ээдрээтэй энэ цаг үед хөрш орнуудтай болон дэлхийн нөлөө бүхий улс орнуудтай идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа нь манай улсын олон улсын нэр хүндийг өргөх, аюулгүй байдлын дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Ийм таатай нөхцөл байдалд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд өөрсдөө ихээхэн санал, санаачилгатай ажиллах хэрэгтэй юм” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2022.11.11.
Бригадын генерал Б.Ууганбаяр: Монгол Улсын баг олон улсын багуудаас хамгийн сүүлд нутаг буцсан
Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн бүсэд амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн Монгол Улсын аврах багийг ахалж явсан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ярихдаа,
“Манай ажиллагаа гурван чиглэлд явагдсан. Нэгдүгээрт, газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааг явуулсан. Үүнийг онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн гүйцэтгэлээ. Хоёрдугаарт, гамшигт нэрвэгдсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зэвсэгт хүчний томилгоот бие бүрэлдэхүүн хийлээ. Мөн Монголын ард түмнээс илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн барааг хүргэсэн. Ерөнхийдөө ийм гурван томоохон даалгаврыг гүйцэтгэж бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн.
Туркт газар хөдлөлтөд өртсөн 11 мужаас манай аврагчдын үүрэг гүйцэтгэсэн Хатая хот бол хамгийн их хохирол амссан нь байсан. Дээр нь тал нутаг, хөрс нь зөөлөн учраас хүчтэй үелзэл давлагаа үүсэж барилга байгууламжийг нь сүйтгэж, үгүйрүүлэх хэмжээнд хүрсэн гэж дүгнэсэн.
Онцгой байдлын байгууллага анх удаа хоёр эрэлч нохойгоо ажиллагаанд авч явсан. Сүүлдээ манай нохойнууд Хатая хотдоо нэлээн нэр хүндтэй болсон. Танайх нохойгоороо үнэрлүүлээд өгөөч гэсэн хүсэлт маш их ирсэн. Тэр болгонд дээр очиж ажилласан. Нохойноос гадна өөрсдийнхөө мэдлэг туршлагаар амьд хүн байгаа эсэхээс эхлээд олон зүйл ажиллалаа. Үүнээс гадна өдөр болгон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байсан ийм нөхцөлд бид ажиллалаа.
Товчхондоо, Туркт болсон энэ удаагийн газар хөдлөлт бүгдийг сүйрүүлэх хэмжээний ноцтой нөхцөл байдал бий болгосон. Барилга байшингийн 90-ээс дээш хувь нь нурсан. Эрэн хайх, аврах баг хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд найман хүнийг нуранги доороос аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн ба 19 хүний цогцсыг олж гаргасан. Монгол Улсын баг олон улсын багуудаас хамгийн сүүлд нутаг буцаж байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2023.02.20.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 80 (7822)


Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Төв талбайн асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгана
Гаалийн бүрдүүлэлт хийдэг гурван ажилтныг хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан гэв
Дизель түлшний үнэ 6400 төгрөгт хүрэх үү?!

ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн
Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд
НИТХ-ын дарга А.Баярыг 31 гишүүний 29 нь дэмжиж огцруулав
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Энэ сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ
Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ
ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
Пүрэв гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана
Г.Азбаяр: Хүүхэд, залуусын дунд хар тамхи газар авсан юм байна гэдэг дүгнэлтэд 100 хувь хүрсэн
Б.Сувд-Эрдэнэ уртын харайлтын төрөлд 11 дүгээр байрт шалгарлаа
102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шүүх хурал ирэх сарын 11-нд болно
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
Ослын улмаас 2 хүний амь насыг хохироосон шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ
ҮНЭ ХАНШ: Өнөөдрийн байдлаар ноолуур 190-210 мянган төгрөгийн үнэтэй байна
Б.Жавхлан, П.Ганзориг нар Байнгын хороодын даргаар сонгогдов
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.