ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн

1 цаг 52 минутын өмнө

Дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолтоо хийх үед тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр удаа дараа постоор мэдэгдэл хийхдээ хүний эрхийн зөрчил гаргасан гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ.

Улмаар энэ явдалтай холбоотой шалгах ажиллагааг шуурхай эхлүүлээд байгаа гэв.

"Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан. Гэтэл өмнө ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах, хориглох нь хүний эрхийн зөрчил юм.

Тиймээс Комиссын гишүүний шаардлага хүргүүлнэ" ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээллээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.