Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

1 цаг 12 минутын өмнө

Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар нийслэл Улаанбаатар хотыг тойрсон улс төр, эдийн засгийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ дээр Х.Ганхуяг гишүүн санаачилга гаргаж, Туулын хурдны замын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэтэл түр хороо байгуулах ажлаа татаж байна. Эх баригч намынхан үеийн үед ийм зүйл хийдэг. Чамайг ингэнэ шүү гэж гараа далайж үзүүлдэг, нөгөөх нь нумарвал хоорондоо ярилцдаг, гэдийвэл байлдаад эхэлдэг. 

Сүүлийн үед төрийн ажил сошиал медиагаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл сэвнэ. Хууль хяналтын байгууллага ажлаа хийхээс өмнө сошиал шүүхээр оруулаад шийдвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг буруу жишиг рүү орсон. 

Хэрэв хууль сахиулах байгууллага гэж байдаг бол улайм цайм Монголын хууль тогтоомж зөрчөөд төсвийн 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийчихсэн баримт байгаа. Туулын хурдны замыг хийх гэж буй Хятадын компанийн баталгааны хуудсыг санхүүгийн мэдлэгтэй хүн харахад л хууль тогтоомж зөрччихсөн байгаа. Ийм баталгааны хуудас аваад төсвийн мөнгөнөөс 500 тэрбумыг шилжүүлчихсэн нь бүлэг залилангийн гэмт хэрэг ил тод бэлэн байна. 

Ийм бэлэн гэмт хэрэг дээр МАН-ын хоорондын тулааныг хараад үйл ажиллагаагаа шударгаар хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа хууль сахиулах байгууллага ажлаа хийгээч ээ. 

Төсвийн хөрөнгөнөөс 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой. Тэгэхгүй Т.Даваадалай гэх орлогч даргаа урдаа тавиад хаалт хийж буй дүр зураг харагдаж байна. Гэтэл асар том хохирол үүсгэчихсэн нь баримтаар ил байгаа үед хотын даргаа өөрөө ажлаа өгөөд шалгуулах нөхцөл бүрдсэн. 

Тендерийн хуулиар санхүүгийн баталгааг давхар даатгагч эсвэл банкнаас гаргадаг. Хотын удирдлагууд ямар ч хууль зөрчөөгүй, манай улсын даатгалын компани оролцсон гэж тайлбарладаг. Даатгалын бичгийг харахаар Мөнх даатгал гэдэг компани даатгалтай ерөөсөө оролцоогүй, санхүүгийн даатгалтай холбоотой мэдээллийг зуучлагч байдлаар оруулчихсан. China highway гэдэг компани юмаа хийж чадна гэдэг баталгааг Жанбан инженеринг гэдэг компаниар гаргуулчихсан. Энэ бол цэвэр залилан. 100 айл дээр би чадна гээд зогсож байдаг хүмүүстэй яг адилхан.

2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум төгрөг байсан бол 2026 онд дөрвөн их наяд төгрөг болсон. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд болсноос хойш нийслэлийн эрх мэдлийг онцгой нэмсэн. Эрх мэдэл, татвар, төсвийн орлого, зээл авдаг эрхээ нэмсэн. Өнөөдөр зөвхөн Улаанбаатарт хотын бонд 500 сая ам.доллар, олон улсын байгууллагын 500 сая ам.долларын зээл, дэд бүтцүүдэд өгсөн баталгаа 300-500 сая ам.доллар байна. Үндсэндээ долоон их наяд төгрөгийн өрийг тавьсан байна. 

Л.Оюун-Эрдэнэ үеэлээ хотын даргаар томилсноос хойш Улаанбаатар гэдэг улс байгуулаад, асар их эрх мэдэл мөнгөтэй болж дур зоргоороо аашилж байсан" гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.