Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина

2 цаг 7 минутын өмнө

Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312 дугаар сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барихаар болжээ.

Тодруулбал хоёр эгнээ бүхий 695 метр авто зам барих гүйцэтгэгчийг тавдугаар сарын 20-нд шалгаруулж, гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Авто замын ажлын хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг барихаас гадна борооны ус зайлуулах шугамын ажлыг хийнэ.

Тус авто замыг ашиглалтад оруулснаар 312 дугаар сургууль, цэцэрлэг рүү зорчиж буй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой” гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.