Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ

1 цаг 23 минутын өмнө

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ

Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна.

 Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих юм.

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр -96 дугаар сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр -14 дугаар сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр -Гуравдугаар сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр -83 дугаар сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр -Тавдугаар сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр -34 дугаар сургууль дээр зохион байгуулж байна.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.