Ногоон улсын дугаарыг 100% цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно. Hybrid тээврийн хэрэгсэлд олгохгүй

1 цаг 20 минутын өмнө

Ногоон улсын дугаарыг 100% цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно. Hybrid тээврийн хэрэгсэлд олгохгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

Дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох шийдвэр нь: 

  • 100 хувь цахилгаан буюу BEV төрлийн автомашинд шууд ногоон дугаарыг олгох юм байна.
  • Мөн EREV төрлийн буюу үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, түүн дээрээ нэмээд батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй, цахилгаан тээврийн хэрэгслийг эко ангилалд оруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарчээ. 

Олон нийтийн дунд энэ шийдвэр приус, акуа, хосолмол хөдөлгүүртэй Hybrid тээврийн хэрэгслүүдэд мөн хамаатай гэсэн ташаа ойлголт явж байна. Hybrid тээврийн хэрэгслүүдэд ногоон дугаар олгохгүй гэдгийг онцлов. 

100 хувь цахилгаан болон түүн дээрээ нэмэлт батарей цэнэглэх эх үүсвэр буюу жижиг хэмжээний генератор суурилуулсан тээврийн хэрэгсэлд ногоон дугаар олгоно гэв. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.