Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ

1 цаг 7 минутын өмнө

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ

Өнгөрөгч 2025 оны 05 дугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” нь хамтран амьдрагч “З”-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусад хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ.

Хохирогчийн цогцосыг Орхон аймгийн төвөөс 48км-ийн зайд зөөвөрлөж, булсан байсан бөгөөд хэргийн хохирогч 36 настай бол холбогдогч нь 57 настай аж. 

Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.