АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжин сонгогдох уу?

59 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж эхэллээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж эхэллээ.

Тодруулбал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор дараагийн бүлгийн даргын асуудал яригдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр эцэслэхээр хуралдаж байна.

Өнөөдөр өглөө тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж, бүлгийн даргад нэр дэвшигчдийн тодруулсан билээ. Үргэлжлүүлэн бүлгийн гишүүдийн ирц хүрсэн тул хаалттай байдлаар хуралдаж эхэллээ.

Одоогийн байдлаар бүлгийн даргад УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нар нэр дэвшиж буй талаар эх сурвалж ярив. Тэгвэл тус намын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг гишүүд сонгох магадлал өндөр хувьтай байгаа гэх шуум чих дэлслээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.