Орон сууцны гурван давхарт айл шатаж, 36 иргэнийг утаажилтаас гаргажээ

1 цаг 44 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх 1 дүгээр баг Шинэ-Мөрөн хороололын 7 дугаар байрны 3 дугаар давхарын тагтаар утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.05.04-ний өдөр хүлээн авчээ.

Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хаягт очиход тус байрны 3 давхрын 8 тоотын тагт, том өрөө эд хогшлын хамт шатаж байсныг бүрэн унтраалаа.

Уг галд өртөж бэртэж гэмтсэн хүн байхгүй. Байрны 1,2,3,4,5 давхрын нийт 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.