
"Үнээгээ үхсэн хойно сүүтэйг нь мэддэг" гэж. Эдүгээ засаг төрөөсөө эхлэн айл өрх хүртлээ гэдсээ тасартал мацаг бариад ирэхээр юм юм бодогдох...
Шулуухандаа: Монголдоо амьдрахад хүнд боллоо. Төр улайсан данстай, ард нийт хоосорсон карматай болж. Зах, нийтийн худалдааны төвүүд худалдан авагчгүй, худалдаачид ч лангууны түрээсээ барахгүй болоод амин зуулгын бизнесээ татан буулгаж байна. Махнаас эхлэн өргөн хэрэглээний бүх барааны үнэ тэнгэрт нислээ. Гээд мөнгөгүй, эдийн засаггүйн зовлонг доороосоо эдлээд эхэлж. Цаашаагаа: Энэ улс таван жил мөнгөний бараа харахгүй шүү гэж эдийн засагчид анхааруулаад байх болж.
Хамтарсан засгийг унагаад Ерөнхий сайд болсон Г.Занданшатар: Тоо худал хэлдэггүй гэдэг үгийг тоть шиг давтдаг байсныг санаж байна уу. Сүүл рүүгээ энэнд нь бид итгэдэг болсон байсан. Гэтэл нь: Г.Занданшатар маниусыгаа тоогоор хуураад цаагуураа баллаж хаяад явж. Дөрвөн том гай тарьсан нь эдүгээгийн эдийн засгийг элгээр нь хэвтүүлж.
Нэгдүгээрт: 25 оны 10 дугаар сард Монголбанкныхантай яриад бодлогын хүүг нэмсэн. Тэр нь шилний цаадах чирэх лүгээ гоё тооноос өөр юм үлдээхгүй байх хөшүүрэг болсон.
Хоёрдугаарт: Санхүүгийн зохицуулах хорооныхонтой яриад журмуудын өөрчлөлтөөр зээлийн хугацааг багасгаж, шаардлагыг өсгөөд хаячихаж. Жирийн ард нийт зээл авах боломжгүй болсон.
25 оны сүүлчээр том компаниудаас 1 их наядын татварыг урьдчилж аваад нөгөө гоё тоон дээрээ нэмж. Эдүгээ татварын орлогын тасалдал бараг л 2 их наяд руу ороод байна. Ийнхүү валютын нөөц сэлтээр харагддаг тоо хэвээрээ үлдээд, ард нийтийн дундах мөнгөний урсгал хаагдаж. Мөнгө зөвхөн тоо байдлаар харагддаг болчихож.
Гуравдугаарт: Байхгүй мөнгөөр багш нарын цалинг нэмчихсэн. Харалган шийдвэр. Эдүгээ бусад салбарынхан нь: Цалингаа нэмүүлье гэж барьцаад сүйд.
Дөрөвдүгээрт: Ерөнхий сайд болуутаа л өмнөх засгаа муулж гүйсээр том төслүүдийг бүгдийг нь зогсоосон. Том төслөөс ирэх өгөөжийн орон зайг ард нийтийн амин зуулгыг чангалан хэмнэснээс нөхөх болж. Бөөн гай. Гайг нь барах гэж Монгол Улс дахиад 12 жил махаа зулгаана. Гээд бод...
Ийм болгочихоод Г.Занданшатар унасан. Н.Учрал УИХ-ын даргаас Ерөнхий сайд руу бууж ирсэн. Гээд эдийн засаг, амьжиргаа сайжирдаггүй. Улам муудлаа. Уулаасаа Н.Учрал барахааргүй муутгасныг өмнө дурдсан. Гол нь: Н.Учрал төсвийг тодотгож амьдрал үргэлжлүүлэх гэхээр Тогтворжуулалтын сан хоосорчихсон. Аргаа бараад нууцаар Ирээдүйн өв сан руугаа хуруу дүрээд байна. Энийг нь АН-ынхан дотроо үзэлцээд анзаарахгүй байгаа нь аз. Н.Учралд үнэндээ ирээдүй харагдахаа болж байгаа бололтой. Нэг, хоёр гайгүй хөдлөөд байгаа сайд нараа дагаж яамдаар хэсэг явлаа. Тэр нь дуусахаар гарч ирээд: Хэмнэ ч гэх шиг. Уулаасаа Ерөнхий сайд болохдоо л: Том төсөл ярихгүй, ид шид бүтээхгүй гээд байсан. Үнэхээрийн ид шид байтугай том төсөл гэдэг үг ч хэлэхгүй нь тодорхой болов. Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхий сайд гэхэд дэндүү жижигдсэн ишгэн популизм хийгээд салахыг болив. Сүүлийн засгийн хуралдаанаар энэ оны Эдийн засгийн чуулганыг цуцалснаа зарлаж байх юм. Тэрнийхээ шалтгааныг: Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төсвийн үр ашиггүй зардлыг танаж, нөөцийг стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд төвлөрүүлэх замаар эдийн засгийн дархлааг дэмжих зайлшгүй шаардлагатай учраас цуцалсан гэчихэж. Худал тайлбар. Цаагуурх үнэн нь өөр. 2026 оны Эдийн засгийн чуулганд оролцох гадны хөрөнгө оруулагчид олдоогүй. Гээд хэлж чадалгүй нэрэлхээд: Төсөв хэмнээд Эдийн засгийн чуулган хийхгүй гэдэг бол маш тэнэг тайлбар. Уул нь: Эдийн засгийн чуулган байнга болж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг цуглуулж байх тусмаа улсын эдийн засаг одоодоо, алсдаа өсөн дэвжихийн утгатай. Эдүгээ Монгол Улс Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагаа, Харбины гэрээний нүүрснээс л амь зогоож байна. Энийг Г.Занданшатар, Н.Учрал хоёрын муулаад байдаг хамтарсан засгийн үед амжуулсан. Тэр хоёр: Оюун-Эрдэнийн засаг, Ормузын хоолой хоёроос болоод эдийн засаг энэ боллоо гэж байнга хэлнэ.
Гэтэл нь: Ганц жилийн өмнө Монгол ийм байгаагүй юм. Тэгэхэд хамтарсан засаг ажиллаж байсан. Эрдэнэбүрэнгийн УЦС, Орано, Гашуунсухайтын хил холболт төслүүд эхэлсэн, Баялгийн санд бага багаар ч атугай өгөөж өшиг под подхийж ороод. Баялгийн өгөөж гээд 300 мянгыг өгөхөд бид голоостой болсон байсан. Эдүгээ 50 гаруй мянгыг тараахад: Баярлалаа гэх нь холгүй авцгааж байна. Тэр үеийн 300 мянга нас бие гүйцсэн аятайхан хонь хүрнэ. Эдүгээгийн 50 гаруй мянга бол 1 кг гаруй махны үнэ.
Базах нь ээ: Хамтарсан засгийн үед улсад, айлд орлого нэмэгдсэн. Ард нийт үндсэн хэрэгцээнээсээ халиад чанартай, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлттэй, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд мөнгө зарцуулдаг болж эхэлсэн. Орон сууц, автомашин худалдан авах, бизнес эрхлэх зорилгоор урт хугацаат зээл авах нь ихэссэн. Ард нийт зөвхөн хэрэглэгч биш, баялаг бүтээгч болох хандлага ажиглагдаж байсан. Мөнхүү: Гадаадаас Монголдоо ирж, хотоос хөдөөд шилжиж амар тайван амьдралыг бүтээхээр нүүцгээдэг болсон байв. Хамтарсан засгийн үед ханагар байлаа шүү дээ, Монгол. Гэвчиг: Хамтарсан засгийг 10 сар ажиллуулаад унагасан. Яг л: Баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, тэрэнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард нийтэд тэгш хуваарилах хэлцэл, бас тэмцэл ид үргэлжилж байхад, Ухаа худагийн асуудлыг засгаас өргөн барьж, УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаад долоо хоног болж байхад, Оюутолгойн арбитрын маргаан, Онтрэгийн хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байх үед, нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдэх үед, мега төслүүдийн тавыг нь бодитоор хөдөлгөж Гашуунсухайтын хил холболтын төмөр замыг гурав дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй цаг хугацаанд Ерөнхий сайдыг нь огцруулж хамтарсан засгийг тараасан. Жилийн дараа энэ. Харамсалтай гэх үү, эмгэнэлтэй гэмээр юм уу…
Ө.Батбилэг
ӨДРИЙН СОНИН


С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжин сонгогдох уу?
Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой
ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ

Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй хотын даргын шийдвэрийг Захиргааны шүүх яахыг харах л үлдэв
Вальтер Отто Франкенбергер: Зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэнэ
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох шүүх хурлыг ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ
Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол...
Клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийг илрүүлж, 4 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ
Б.Батцэцэг “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ
Бусдыг толгойн тус газарт нь хутгалаад зугтсан этгээдийг олжээ
Төсвийг мөшгөе: Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн металл илрүүлэгч хаалгатай болно
С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна
Зам засварын ажлын нэрийдлээр 8.7 тэрбум төгрөгийг санхүүгийн баримт бүрдүүлэлгүй шилжүүлсэн байж болзошгүй хэргийг илрүүлжээ
“Мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент гэв
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна
"Компанийн хувьцаа эзэмшүүлнэ" хэмээн залилж 3 иргэнд 7 тэрбум, 34 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Өнөө орой нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина
Цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй үйлдэлд торгох шийтгэл оногдуулжээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина гэв
Орон сууцны гурван давхарт айл шатаж, 36 иргэнийг утаажилтаас гаргажээ
Автобусны буудал дээр 60 гаруй насны эрэгтэй нас барсан байжээ
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарна
13 настай Т.Мандахнар охиныг 17 дахь өдрөө эрэн хайж байна
ТАНИЛЦ: Мөнгөн аягаа тамгаар сольсон НИТХ-ын дарга Д.Ихбаярын ХОМ
ЦЕГ-аас Т.Саруултөгсийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа
1000 төгрөг төлөөд тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ байгаа гэв
Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.