Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох шүүх хурлыг ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ

1 цаг 3 минутын өмнө

Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хөнөөсөн хэргийн шүүх хурал


Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Тэгвэл шүүгдэгч М.Батчулууны өмгөөлөгч шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан түр завсарлалаа.

Тэгвэл шүүх дөнгөж сая эл хэргийн хурлыг бүхэлд нь ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ. 

Тодруулбал, ЭХХШТХ-ийн 34,4 дүгээр зүйлийн 2,2,1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв. Шүүх хуралдааны хаалттай явуулахаар шийдвэрээ гаргалаа. Тус шийдвэрт гомдол гаргах эрхгүй. Эл хэрэгт бага насны хоёр хүүхэд хохирогч болсон. Иймд насанд хүрээгүй хоёр бага насны хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар шүүх бүрэлдэхүүн үзлээ хэмээв.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.