
Монгол Улс сүүлийн жилүүдэд дэгдсэн хамгийн том дуулианы эзэн бэлгийн мөлжигч Жеффри Эпштейнтэй холбогдчихсон талаар ил болсон нь захидал харилцаанаас тогтоогдсон байдаг. Рио Тинто компанитай хэрхэн харилцах талаар тус улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид олон жилийн турш шууд зааварчилгаа өгч байсан нь тодорхой болсон талаар ч манай улсад шуугиан дэгдсэн. Тэгвэл Эпштейнийн файлтай холбоотой асуудал өндрөө авлаа. Өндрөө авсан Эпштейнийн файлтай холбоотой асуудлаар хэн, хэн юуг өгүүлснийг БАЙР СУУРЬ булангаараа хүргэж байна.
“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл: Ж.Эпштейнтэй холбоотой дуулиан бол зөвхөн нэг хүний гэмт хэргийн асуудал биш. Харин дэлхийн хэмжээний мөнгө санхүү, улс төр, гэмт хэргийн сүлжээний асуудал болж хувирсан. Билл Гэйтсээс эхлээд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Д.Трамп, Английн хунтайж гээд нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт ороолцолдсон нь тодорхой боллоо. Энд үндсэндээ гурван том асуудал харагдаж байна.
Нэгдүгээрт, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн асуудал. Энэ хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд, тэр дундаа бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан гэх маш ноцтой баримтууд ил болсон. Дуу, дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлэг, хууль хяналтын байгууллагын материал зэрэг олон эх сурвалжаар баталгаажиж байгаа. Хоёрдугаарт, дэлхийн санхүүгийн сүлжээ, мөнгө угаалтын асуудал байна. Энд зөвхөн оффшор бүсэд мөнгө нуух тухай ойлголт яригдахгүй. Үнэт уран зураг, урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө, шилтгээнүүд, үнэт чулуу, тансаг эд зүйлс, зарим тохиолдолд хурдан морийг хүртэл мөнгө угаалтын хэрэгсэл болж ашиглагддаг байж болзошгүй баримт мэдээллүүд гарч ирж байна. Гуравдугаарт, улс орны улс төрийн нөлөөллийн асуудал гарч ирдэг. Дэлхийн улс орнуудын сонгууль, улс төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх оролдлого, өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоох зэрэг асуудлууд гарч ирдэг. Дэлхий даяар ийм хэмжээний улс төр, санхүүгийн нөлөөлөл гэмт хэргийн сүлжээ ил боллоо. Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн энэ сүлжээтэй холбоо тогтоосон байна. Тэгэхээр Монгол Улс хууль бус санхүүгийн урсгал, улс төрийн ашиг сонирхлын энэ сүлжээнээс өөрсдийгөө ангид гэж үзэх боломжгүй. Ил болсон баримт, олон нийтэд нээлттэй материалуудыг судалж, Монголтой холбоотой улс төр, бизнесийн хүрээний ямар нэг холбоос, сэжүүр байгаа эсэхийг нягтлах нь иргэний хяналт, үндэсний аюулгүй байдлын хүрээнд чухал гэж үзэж байна. Миний дэлгэж байгаа баримт материалуудад эргэлзэх зүйл байхгүй. АНУ-ын Хууль зүйн яамны сайт дээр бүгд нээлттэй ил тод байгаа баримтуудыг дэлгэж байна.
2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна. Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн оролцсон гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна. Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй. Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маш ноцтой баримтууд тэнд байна.
Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонсов. Энэ үеэр Жеффри Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргана гэдгээ хэлсэн юм. Жеффри Эпштейний хэргийн баримтад Монгол Улсын нэр бүхий улстөрчид дурдагдсан бөгөөд энэ хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг тодруулахад шалгаагүй гэсэн хариуг өгсөн юм. Түүнчлэн Дубайн гэрээ байгуулахаас нэг жилийн өмнө манай нэр бүхий улстөрчид АНУ-д 23 сая төгрөгийн тасалбартай морин уралдааныг Жеффри Эпштейний зуучлалаар Дубайн гэрээтэй холбоотой хүмүүстэй үзсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Сүүлийн жилүүдийн тоон мэдээллийг харахад нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг харуулж байна. Тухайлбал, сүүлийн 5-6 жилийн хугацаанд нийт 92 хохирогч бүртгэгдсэнээс 54 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа нь онцгой анхаарал татаж байна. Жеффри Эпштейний хэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн цар хүрээ, зохион байгуулалт ямар түвшинд байж болохыг харуулсан томоохон жишээ болсон. Үүнтэй холбоотойгоор олон улсын эх сурвалжид байршуулсан баримт, мэдээллүүдийг шүүн үзэхэд Монгол Улстай холбоотой 900 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Эдгээрт байгалийн баялаг, улс төрийн үйл явц, тэр дундаа сонгуультай холбоотой мэдээллүүд цаг минут тутам гарч байсан. Мөн үнэт эдлэл, бэлэг солилцох, уулзалт зохион байгуулах зэрэг харилцааны хэлбэрүүдийн цаана ямар нөхцөл байдал өрнөж байсныг тодорхойлох шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор зарим гэрээ хэлцэл, тухайлбал Дубайн гэрээтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд шалгалт явуулж байгаа эсэх талаар тодруулга хийх шаардлага үүсэж байна. Бичлэгийг нь хийж барьснаас болоод барьцаанд орж, ийм ашиггүй гэрээ хийсэн байх вий.Мөн цахим харилцаа, мессеж, и-мэйлээр дамжуулан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гадаад улс руу авч явах талаар харилцсан байж болзошгүй баримтууд илэрсэн бөгөөд үүнээс илүү олон тохиолдол байх магадлалтай байна. Иймд олон улсын жишгийн дагуу хохирогч, гэрчүүдийг хамгаалах тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, зарим улс оронд гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамруулж, ил гарсан тохиолдолд аюулгүй байдлыг нь бүрэн хангадаг туршлага бий.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотойгоо сэтгэл эмзэглүүлсэн зүйл хэлье. АНУ-ын төрийн департментын веб сайтад манайхтай холбоотой, тэр бүү хэл манай зарим улс төрчдийн нэр гарч ирээд байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ц.Элбэгдорж болон Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд байсан Пүрэвсүрэн гээд хүмүүсийн нэр гараад байна. Монгол охидтой цагийг өнгөрөөх гэх мэт бичвэрүүд байна. Үүнийг шалгаж үзсэн юм байгаа юу н.Ганчулуун дарга аа. Яг үнэнийг хэлэхэд бусад улс орнууд чинь мэдээллийн сайтуудыг нягтлаад, өөр өөрийн шугамаар мэдээллүүдийг мухарлаад, олон нийтэд эргэлзээ төрүүлэхгүйгээр цэгцлээд байна. Бид хэд ийм ноцтой зүйлийг, АНУ-ын төрийн эрх бүхий байгууллагын сайтад нэр гарч ирээд байхад анзаардаггүй. Тэнд, "Монгол охидыг авч очиж байна. Монгол охины виз гараагүй байна шүү. Монгол охидтой цагийг өнгөрөөх" гэсэн зүйл байгаад байна. Үүнийг манай цагдаагийн байгууллага анзаардаг юм болов уу. Олон нийтийн сүлжээнд дэх ийм мэдээллийг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй.
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун: АНУ-д сүүлийн үед цахим орчинд гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж судалж байгаа. Хийгдэж ажлууд бий.Тухайн асуудлууд бодитой үнэн эсэх нотолгоо бүрдүүлэх дээр АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа байгуулахад тодорхой хэмжээний саад тотгор байна. Гэхдээ бид ингээд зогсчихгүй, албан бус харилцаагаар мэдээлэл солилцох хийгдэж ажлууд бий.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Хэрэгтэй холбоотой асуудлуудыг илүү өндөр түвшний зохион байгуулалтад оруулж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр тусгай ажлын хэсгүүд байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллах нь зүйтэй. Манай улсад нэг буруу ойлголт байсаар ирсэн. Тухайлбал, хар тамхины асуудлыг хөндөж яривал хэрэглээг нь нэмэгдүүлнэ гэж үздэг байснаас нөгөө талдаа урьдчилан сэргийлэх ажлууд орхигдож ирсэн. Үүний улмаас хар тамхины хэрэглээ хяналтаас гарч, "хар тахал" гэх хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болохоор байна. Ялангуяа өсвөр насныхны дунд энэ асуудал ноцтой түвшинд хүрчээ. Иймд нэгдүгээрт, энэ чиглэлээр ажиллаж буй нэгж, бүлэг бүрэлдэхүүнийг өргөтгөж, тодорхой стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хүний наймаа нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш бөгөөд олон хэлбэрээр, далд байдлаар үйлдэгдэж байгаа тул тусгай ажлын хэсэг байгуулж, нарийвчлан шалгах шаардлагатай байна.


Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ
Автобусны буудал дээр 60 гаруй насны эрэгтэй нас барсан байжээ
ЦЕГ-аас Т.Саруултөгсийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа
1000 төгрөг төлөөд тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ байгаа гэв

Үндэсний баялгийн сан арвижиж иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөг болно гэв
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
БАЙР СУУРЬ: Өндрөө авсан Эпштейнийн файлтай холбоотой асуудлаар хэн, хэн юуг өгүүлэв
Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг нэмжээ
Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй хотын даргын шийдвэрийг Захиргааны шүүх яахыг харах л үлдэв
Вальтер Отто Франкенбергер: Зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэнэ
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох шүүх хурлыг ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ
Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол...
Клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийг илрүүлж, 4 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ
Б.Батцэцэг “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ
Бусдыг толгойн тус газарт нь хутгалаад зугтсан этгээдийг олжээ
Төсвийг мөшгөе: Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн металл илрүүлэгч хаалгатай болно
С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна
Зам засварын ажлын нэрийдлээр 8.7 тэрбум төгрөгийг санхүүгийн баримт бүрдүүлэлгүй шилжүүлсэн байж болзошгүй хэргийг илрүүлжээ
“Мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент гэв
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна
"Компанийн хувьцаа эзэмшүүлнэ" хэмээн залилж 3 иргэнд 7 тэрбум, 34 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Өнөө орой нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина
Цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй үйлдэлд торгох шийтгэл оногдуулжээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина гэв
Орон сууцны гурван давхарт айл шатаж, 36 иргэнийг утаажилтаас гаргажээ
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарна
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжин сонгогдох уу?
13 настай Т.Мандахнар охиныг 17 дахь өдрөө эрэн хайж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.