Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина

1 цаг 58 минутын өмнө

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина.

Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй барина. Гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар замын трасст өртсөн цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажлыг дууссаны дараа зам барилгын ажлыг эхлүүлнэ.

Тус зам ашиглалтад орсноор Нарны замын ачаалал буурч, Натурын замтай холбогдсон шинэ холбоос зам бий болох юм. Ирэх аравдугаар сарын 1-нд замын ажлыг гүйцэтгэж дуусна” гэв.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.