ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа

1 цаг 2 минутын өмнө

өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал өглөө эхэлсэн


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал өглөө эхэлсэн бөгөөд түр завсарлага авлаа. Завсарлагааны дараа ялын дүгнэлтийг танилцуулна.

Шүүгдэгч Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Батхүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон байна. Д.Батхүү нь энэ аппаратыг хуурамч үнэлгээгээр үнэлүүлж, Д.Нямхүүтэй бүлэглэн гэрээ байгуулж, 400 сая төгрөгийн санхүүжилт авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэх хэрэгт холбогдсон юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.