
Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшлээ дэмжих зорилгоор Татварын харилцаатай холбоотой холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.
-Засгийн газраас Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барилаа. Мэдээж хуулийн төслийг боловсруулах гол ажлыг Сангийн яам хариуцан хийсэн байх...?
-Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орж байгаа. Ойрхи Дорнодод үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх, үүний эсрэг хариу арга хэмжээ авах шаардлага зайлшгүй үүсч байна. Энэ үед аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх, мөн иргэдийнхээ орлогыг хамгаалах зорилгоор эдгээр татварын нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газар өргөн барилаа.
-Эдгээр хуулийн төсөлд яг ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?
-Аж ахуйн нэгжүүдийн хувьд өмнө нь Нэмэгдсэн өртгийн албан татварын босго 50 сая төгрөг байсан бол одоо 400 сая төгрөг болгож нэмэгдүүлж байна. Мөн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай бол нэг хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгож өөрчилсөн. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд тайлангаа өгсний дараа засвар хийх хугацаа нэг жил байсныг хоёр жил болгож байна. Өөрөөр хэлбэл, тайлангаа засварлах, бүртгэлийн алдаагаа залруулах боломжийг нь нэмэгдүүлж өгч байгаа юм.
-Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг битүүмжилдэг асуудал дээр өөрчлөлт орж байгаа юу?
-Тийм. Татварын ерөнхий хуулиар өр, авлага үүссэн тохиолдолд дансыг нь битүүмжилдэг зохицуулалттай. Өмнө нь дансыг 100 хувь шууд хаадаг байсан бол дээрх хуулийн өөрчлөлтөөр данс хаахыг болиулж байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгөн урсгалынх нь 80 хувийг татварт суутгаж аваад, 20 хувийг нь аж ахуйн нэгжид үлдээдэг болгоно. Нэг ёсондоо татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг бүрэн хаадаг байсан зохицуулалтыг өөрчилж, орж ирж буй мөнгөний 20 хувийг ашиглах боломжтой болгох ийм зохицуулалтыг өргөн барилаа. Бид зөвхөн татварын ачааллыг бууруулаад зогсохгүй, татварын орчныг илүү шударга, уян хатан болгохыг зорьж байна.
-Иргэдийн орлогод ямар өөрчлөлт гарах вэ?
-Нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, түүнээс дээш гарсан орлогод л татвар ногдуулна гэсэн үг. Жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 792 мянган төгрөг дээрээ Хувь хүний орлогын албан татвар төлөхгүй, түүнээс дээш дүн дээрээ татвар төлнө. Ингэснээр иргэдийн гар дээр сардаа дунджаар 79 мянган төгрөг, жилдээ ойролцоогоор 950 мянган төгрөг бодит дэмжлэг болж, цалин дээр нь орно. Мөн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны хоёр хувийн татварыг болиулна гэх зэрэг татварын эрх зүйн орчныг шинэчиллээ. Багагүй хугацаа зарцуулсан эдгээр зохицуулалт шинэчлэл болж, иргэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-НӨАТ-ын тайлан, төлөлтийн хугацаанд мөн өөрчлөлт орж байгаа гэсэн, энэ талаар тодруулахгүй юу?
-Орж байгаа. Өмнө нь аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын тайлангаа сарын дотор гаргаж, төлбөрөө төлдөг байсан бол одоо хоёр сарын дараа төлөх боломжийг олгож байна. Энэ нь үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болно. Жишээ нь, аж ахуйн нэгжүүд импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэхдээ гааль дээр гаалийн татвар болон НӨАТ-аа бүтээгдэхүүний өртгөөр төлөөд, дараа нь борлуулалтын зөрүүнээсээ суутгаж явдаг байсан. Харин одоо зөвхөн гаалийн татвараа төлөөд бараагаа оруулж ирнэ. Дараа нь бүтээгдэхүүнээ зарж борлуулаад, зах зээлээсээ орлогоо олсны дараа НӨАТ-аа төлөх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-аа хоёр сарын дараа төлж болно гэсэн үг.
-НӨАТ-ын босгыг 400 сая болгож байгаа нь одоо 50 сая төгрөг хүрээд НӨАТ төлөгч болсон аж ахуйн нэгжүүдэд хэрхэн үйлчлэх вэ?
-Өчигдөр 50 сая төгрөгт хүрлээ гээд шууд НӨАТ төлөгч болчихгүй шүү дээ. Хууль одоо хэлэлцэгдэж байна. Бид жилийн борлуулалтын босгыг 400 сая төгрөг болгож байгаа. Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөсөө хэрэгжинэ. Хуульд эргэж үйлчлэх зохицуулалт байхгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварын асуудал дээр өөрчлөлт орж байгаа. Иргэд тодорхой хугацаанд эзэмшиж, өмчилсөн орон сууцаа худалдахад хоёр хувийн үл хөдлөх хөрөнгийн татвар авдаг байсан. Энэ татварыг болиулж байгаа. Эдгээр өөрчлөлтийн эдийн засгийн нөлөөллийг хэрхэн тооцож байгаа вэ гэж. Нийтдээ 2.2 их наяд төгрөгийн татварын орлого аж ахуйн нэгж, иргэд дээр үлдэнэ гэсэн үг. Энэ хэмжээгээр аж ахуйн нэгжүүд бизнесээ төлөвлөх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжтой болно.
-Татварын бодлогыг хөнгөлөх нь нөгөө талдаа улсын төсөвт хүндрэл учруулдаг. Энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?
-Мэдээж улсын төсөв дээр ачаалал ирнэ. Гэхдээ Засгийн газар орлогоо нэмэгдүүлэх үүрэгтэй. Энэ чиглэлээр ажиллана. Өөрөөр хэлбэл, экспортоо нэмэгдүүлнэ, гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоо өсгөнө. Нөгөө талдаа энэ 2.2 их наяд төгрөг буцаад эдийн засаг руугаа л орно. Эдийн засаг идэвхжихээр бид эргээд татварын орлогоо аваад явна. Нөгөөтэйгүүр татварын өртэй байсан аж ахуйн нэгжүүдийн асуудал бий. Одоогийн байдлаар хуулийн зохицуулалтаараа явж байна. Сүүлийн авсан мэдээллээр дансаа нээлгэсэн аж ахуйн нэгжүүд 63 тэрбум төгрөгийн татвараа төлсөн байна лээ. Одоо бизнесийн идэвхжлийн улирал эхэлж байгаа учраас аж ахуйн нэгжүүд татвараа төлөөд, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд явах боломж бүрдэнэ.
-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаагаас үүдээд олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байна гэсэн шүүмжлэл бий. Сангийн яам энэ асуудал дээр анхаарч байгаа юу?
-Татварын хууль болон нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал тусдаа шүү дээ. Бид одоо аж ахуйн нэгж, иргэдийн татварын асуудлыг ярьж байна. Харин цалин, хөлстэй холбоотой асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллаж байгаа. Ер нь цаашдаа хувийн тэтгэврийн сангийн шинэчлэлийг хийхгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоонд гар хүрэх боломжгүй.
Учир нь энэ сангаа бид унагаах эрсдэлтэй. Нөгөө талдаа Засгийн газар сая эмч, багш нарын цалинг нэмсэн. Ингэснээр хоёр өөр цалингийн системтэй болчихсон асуудлыг тодорхой хэмжээнд цэгцэлж, энэ хоёр салбарын цалингийн асуудлыг нэг мөр болгосон. Гэхдээ энэ нь өөрөө төсөв дээр маш өндөр ачаалал өгч байгаа. Тиймээс цаашдаа нэг салбарын цалинг сугалж аваад шийддэг байдал байж болохгүй. Энэ нь төрийн албаны цалингийн тогтолцоог эвдэж байна гэсэн үг. Бид инфляцитай уялдуулах уу, эсвэл ДНБ-ий цэвэр өсөлттэй уялдуулж цалингийн тогтолцоогоо өсгөдөг байх уу гэдгээ нэг мөр болгож шийдэх ёстой. Тэгэхгүй бол нэг салбар нь ингэж “сондгойрч”, хүрээний эр шиг цалингаа нэмээд яваад байвал үр дүнд нь Нийгмийн даатгалын сангаа л дампууруулна гэсэн үг. Эцэстээ улсын төсөв тэр ачааллыг даахгүй байдалд орно.
-Төсвийн тодотгол хийх тухай яриа шинэ Засгийн газрыг бүрдэхтэй зэрэгцээд ярих болсон. Ер нь хэдий үед тодотгол хийх нөхцөл үүсэх вэ?
-Одоогийн байдлаар төсвийн тодотгол хийх хууль, эрх зүйн шаардлага үүсээгүй байна. Яагаад гэхээр бид төсвийн хүрээний мэдэгдлээ өргөн бариад хэлэлцэж эхлэх гэж байна. Хуулийн хугацаагаар зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зургадугаар сарын 1-ний дотор баталснаас хойш гурван сарын дотор төсвийн тодотгол хийхийг хориглодог. Тэгэхээр хуулийн хувьд одоогоор тодотгол хийх нөхцөл бүрдээгүй байна гэж ойлгож болно.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН


Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ
Автобусны буудал дээр 60 гаруй насны эрэгтэй нас барсан байжээ
ЦЕГ-аас Т.Саруултөгсийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа
1000 төгрөг төлөөд тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ байгаа гэв

ҮНЭ ХАНШ: Өрхийн орлого 2,2 хувиар өсөж, талх, махны үнэ нэмэгджээ
З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна
Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр юугаараа барьцаалагдаж Эпштейнд "элссэн" бэ?
Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр зам барьж байна
О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Монголбанк 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 140 ажилтнаа цомхотгожээ
ШҮҮХ ХУРАЛ: ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"
"Бид ямар ч байсан оршуулгын тодорхой хэмжээний зардлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгаж байгаа"
Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
Татварын дарамтаас чөлөТатварын дарамтаас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэвөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван сард 10,000 төгрөгийн хураамж төлж, хадгалуулна
Т.Даваадалайн оронд НЗД-ын орлогчийн суудалд хэн суух вэ?!
П.Эрхэмбаяр: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлалаа
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ -/4/
Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ
АН генсектэй болж дэд дарга нараа сонголоо
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУлсаас албадан гаргуулж, баривчиллаа
Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно
Эрчим хүчний сайд Б.Найдалаад найдаад хэрэггүй юм биш үү дээ, эртхэн лаагаа бэлдсэн нь дээр юм шиг
Р.Сэддорж: Боловсролын салбарын бодлого малчин өрхийн амьдралтай нийцэж байх ёстой
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
Азийн шилдэг Моторспортын эвентийн шагналт POWER Expo & Festival-ийн зохион байгуулах багын ахлах, хөтлөгчдийг танилцууллаа
Л.Галбаатар: Улстөрчид өөрсдийгөө шүүмжлэлээс хамгаалах үүднээс төрийн хүчийг ашиглах сонирхолтой хэвээр байна
П.Сувданхуяг: Эхнэр, хүүхдүүд минь босоод ирэхгүй ч гэсэн шударга шүүхийг харлаа
Үндэсний баялгийн сан арвижиж иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөг болно гэв
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
БАЙР СУУРЬ: Өндрөө авсан Эпштейнийн файлтай холбоотой асуудлаар хэн, хэн юуг өгүүлэв
Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг нэмжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.