Д.Амарбаясгалан: Гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоодоогүй байхад олон нийтэд "хулгайч" мэтээр зарлах нь хууль зөрчсөн үйлдэл

58 минутын өмнө

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намайг дуудаж уулзсан



УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намайг дуудаж уулзсан. Уулзалтын үеэр надаас өргөдлөө өгөх хүсэлт тавьсан. Гэвч Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулиар гэм буруутай эсэх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй байхад тухайн хүнийг гэм буруутай гэж үзэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй.

Тиймээс улс төрийн зорилгоор “гэм буруутай”, “хулгай хийсэн”, “нүүрсний хулгайч” гэх мэтээр олон нийтэд зарлаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Улс төрийн нам шүүхийн эцэслэсэн шийдвэр гараагүй байхад хүнийг намын гишүүнчлэлээс хасах, хөөх шийдвэр гаргах нь өөрөө хууль эрх зүйн хувьд маргаантай, цаашид хүндрэл дагуулж болзошгүй процесс. Надаас өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдөх санал тавьсан. Гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр гараагүй нөхцөлд өргөдлөө өгч явах боломжгүй. Би холбогдох хууль хяналтын байгууллагад шаардлагатай баримт, мэдүүлгээ өгсөн, зарим асуудлаар цагаатгах болон хэрэгсэхгүй болгох хүсэлтүүдээ мөн гаргасан. Хууль хяналтын байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа тул энэ талаар хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөөгүй, улс төрийн мэдэгдэл хийхээс татгалзсан.

Мөн би УИХ-ын зарим гишүүн эгч нарын зөвлөгөөг хүлээж авсан ш дээ. "Миний дүү ажлаа өгөөд шалгуул" гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлж байсан, би зөвлөгөөг нь хүлээж авсан. Бүгдээрээ ажлаа өгөөд шалгуулж байх ёстой. Б.Батцэцэг сайдад хэлэхэд албан тушаалтай зууралдаад, сэтгүүлч нартайгаа муудалцаад яваад байх шаардлага байхгүй. Үнэн бодит мэдээлэл байвал тайбараа өгөх хэрэгтэй, чадахгүй бол хариуцлагаа хүлээх ёстой"



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Солиорол5 сар 8. 13:51
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.